12 МИНУТЫН ХЭРЭГЛЭЭ ХӨРСИЙГ 500 ЖИЛ БОХИРДУУЛДАГ

2016-12-15  

Эцэг эхчүүд өглөө бүр хүүхдээ цэцэрлэгт оруулж өгөхдөө гялгар улавч авч өмсдөг. Энэ нэг удаагийн 12 минутын хэрэглээ маань хөрсөнд 100-500 жил “хэвтэж” ялзрахдаа химийн хорт бодис ялгаруулан, хөрс, ус, агаар бохирдуулж, амьтан, ургамлыг үхүүлдэг байна. Тиймээс энэ төрлийн хэрэглээгээ хязгаарлаж чадвал төрөл бүрийн хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй маш их мөнгө хэмнэх боломжтой юм.

Манай улсад 225 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байна. Өдөрт 100 төгрөгөөр улавч авдаг гэж үзвэл 225000 х 100 = 22.500000 өдөрт, 9 сарын туршид 9 х 22 ажлын хоног = 198 x 225000=4455000000 төгрөг зарцуулж байна.

Дэлхий нийт гялгар уут хэрэглэхээс татгалзаж даавуун уут торыг ашиглаж хэвшжээ. манайд хууль, эрх зүйн орчин нь бүрдсэн ч хэрэгжихгүй байна. Тиймээс сар бүрийн 11-нийг Гялгар уутнаас татгалзах өдөр болгох хөдөлгөөнийг “Технож” төв Канад сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд СХД, ХУД, Дундговь аймгийн 30, сонсголын бэрхшээлтэй 20 иргэнийг сургаж, тоног төхөөрөмж, үйлдвэрийн байраар ханган, даавуун тор, улавч үйлдвэрлэж эхэлжээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Rey:Surgaltandaa tanii bichsn ymnaas mash ix sanaa awdg bayrlalaa 2016-12-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?