УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ БНХАУ РУУ ГАРГАСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2016-12-15  

Манай улсын хэмжээнд хурдан морь унаж уралдуулдаг 30 гаруй мянган хүүхэд бий. Сүүлийн хоёр жилд 593 хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэл авсан, түүнээс долоо нь эндсэн гэсэн судалгааг ХЭҮК, ХТҮГ-аас гаргасан байдаг. Хүүхдийн эрхийг зөрчиж буй уг асуудлыг хүний эрхийн байгууллагаас удаа дараа анхааруулж ирсэн.

Тэгвэл унаач хүүхдүүдийг БНХАУ-д аваачиж уралдуулдаг болсон ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, энэ онд 169 хүүхэд морь унахаар урд хөршийг зорьсныг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон байна. Тэдний найм нь хурдан морь унахаар явж буйгаа визний мэдүүлэгтээ албан ёсоор мэдүүлсэн байжээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоос энэ талаар тодруулахад “Бид дотооддоо хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар тэмцэж байхад одоо бүр гадагшаа гаргаж уралдаанд оролцуулдаг болжээ. Энэ бол хүүхдийн эрхийн маш том зөрчил. Тэдгээр хүүхдийн олонх нь амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд байна. Бид холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан. Дахиж ийм зорилгоор хүүхэд хилээр гаргахгүй байх тал дээр анхаарч байна” гэлээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЗУУНЫ МЭДЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?