МОНГОЛ БОЛ АМЕРИК БИШ, Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛ Д.ТРАМП БИШ

2016-12-15  

10-р Богдын хойт дүрийг тодруулах нь чухал уу, ард түмний амьдрал чухал уу? Ийм нэгэн асуулт Монголын нийгэмд үүссэн. Монголын өнөөгийн эрх баригч, удирдагчид тулгамдсан асуудалд яаж ханддагийг бүгдээрээ харсан. Энэ асуултын хариу нэгэнт тодорхой болсон. Хувийн тоглолт, өчүүхэн амбиц дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг гэдгийг хэнээс ч лавлахгүйгээр мэдэж авцгаалаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс Далай ламыг урих нь зохимжгүй, цагаа олоогүй гэж хичнээн ч учирлаж ятгаад Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хүлээж аваагүй гэдэг нь одоо нэгэнт ил болжээ. Тэр яг л "нялх, эрх дураараа хүүхэд шиг аашилсан" гэж түүний эргэн тойрны хүрээлэл шивнэлдэж байна.

"Монгол бол бие даасан, хараат бус улс, Далай ламыг урих эсэхээ Хятад улсаар мэдүүлэхгүй гэж Ц.Элбэгдорж хэлээгүй ч, үйлдлээрээ харууллаа" гэж хятадын эсрэг байр суурийг баримталдаг гаднын ганц нэг хэвлэлд бичиж байлаа. Хариуд нь, Монгол бол АНУ биш гэдгийг Хятадын эрх баригчид зугуухан сануулж, эдийн засгийн багахан хавчилтыг Монголд, монголчуудад Далай ламын айлчлал эхэлсэн өдрөөс мэдрүүлсэн. Монголын удирдагчид Хятадын эдийн засгийн өчүүхэн шахалтад юу ч хэлж, юу ч хийж чадахгүй, "Арчаагүй " царайлж сууна. Ердөө л, "Монгол бол бие даасан улс, Хятадтай, Хятадгүй бид оршино, нүүрсээ түлээд, малаа нядалж идээд амь залгуулчихна ,Хятадаас зээл авбал хараат улс болчихно, зээл өгөх улс олон байна " гэхчилэнгээр хүмүүс, ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглосон, нөгөө л сонгуулийн маягтай суртал ухуулгаа тал бүрээр хийхээс өөрийг сэтгэсэнгүй. Ийм л юмыг хийж гаршжээ, Монголын төр.

Харин шаварт суусан шарын эзэн хүчтэй гэгчээр, эрх баригч болсон МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, сангийн сайд Чойжилсүрэн, гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар үүссэн нөхцөл байдлыг засахыг хичээж, Хятад улстай харилцаа холбоогоо сэргээхийг оролдож, түүний хажуугаар бадар барж гуйлга гуйхаар тал тал тийшээ одсон. Зарим нь ирсэн, зарим нь аян замдаа явж байх жишээтэй. Далай ламыг Монголдоо айлчлуулснаас улбаалж үүссэн Хятадын эдийн засгийн хоригийг даван туулахын тулд Энэтхэг улсад Монгол хандлаа гэхчилэн Энэтхэгийн өдөр тутмын Хинди сонинд ч өгүүлэл гарсан. Энэтхэгийн ерөнхий сайд Монголд туслахаар амласан 1 тэрбум ам.доллараа ч өгөх асуудлаа сайтар судлах шаардлагатай гэсэн шалтгаар хойш нь тавьж эхэлжээ. Бүтэл муутайхан хариуг сонсож эхэлжээ. Япончууд ч гэсэн тоглоомын дүрмээ харилцан тохирсон бол дүрмээрээ тоглож сур гэж сануулаад авсан. Хятад улсыг басаж болохгүй гэдгийг Монголын төр, засгаар эрх барьж тоглогчдод дэлхийн өнцөг булан бүрт сануулах ажил өрнөлөө. Яагаад гэвэл, Хятад улс 20 жилийн өмнөх сул Хятад биш, Монгол улс мөн л 20 жилийн тэртээх бие даасан Монгол улс биш болжээ. Монголын төр, түүнийг төлөөлж буй эрхмүүд шийдвэр гаргахаас өмнө, үүсэж болох үр дагаврыг сайтар тооцох шаардлагатай болсон гашуун сургамжийг амслаа. Нэг удирдагчийн буруу шийдвэр, нөхөж баршгүй гарз хохирол учруулж болдгийг нийгэм олноороо мэдэрч байна. Монголд хоёр хөршийн бодлого маш чухал гэдгийг төр барих эрхмүүдэд сануулахад илүүднэ, уул нь. Одоогоор хоёр улсын тэргүүн л Хятад улстай тэрсэлдэж эхлэв. Нэг нь Монголын Элбэгдорж, нөгөө нь Америкийн Трамп.

-Тайваны ерөнхий сайдтай утсаар ярихын тулд Хятадаас зөвшөөрөл авах шаардлага надад байхгүй гэж Д.Трамп мэдэгдсэн. Ард иргэд нь ч дэмжсэн. Трамп өнөөгийн Хятадын нэг улс, нэг систем бодлогыг ч зөвшөөрөхгүй гэдгээ телевизийн ярилцлаганд орохдоо онцолсон. Тэр бол АНУ-ын баримталж буй бодлогыг илэрхийлсэн. Энэ бол дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний Хятадын эрх баригчдын шүүмжлэл, шаардлагад, АНУ-ын нэрийн өмнөөс хариулсан хариулт. Харин Ц.Элбэгдоржийн шийдвэр бол Монголын ард түмний дийлэнхийн эрх ашигт харшилсан, хувиа хичээсэн хариулт юм. Америк бол өөрийгөө авч явж, тэр тусмаа хамгаалж ч чадна.

Харин Монгол.. Монгол бол Америк биш, Ц.Элбэгдорж бол Трамп биш. Хөндий хөөсөн дээр биш, хатуу хөрсөн дээрээ амьдарцгаая.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Choi:Ha ha ha yg unen. Ehleed namaa, daraa ni ulsaa horolloo doo ene hun. Ue ueiin haad, erunhiilu****ig tuv halhaas gedeg uvgudiin ug unen ajee 2016-12-15
bfhdjk:er n bol dalai lam mongold iree l biz china d yamar xamaa bnaa bid chine tusgaar togtonson uls yum shvv. mangar yum bichij niitelxee bolimoor yum doo ene mal 2016-12-16
GM:Завxарсан xэнд ч xэрэггүй мэдээ, ийм юмаар xүний толгой угааx гэж оролдоxоо больж, xүн бүр ажлаа сайн xийвэл яасан юм бэ дээ 2016-12-16
bchmg:ardchilsan ulsad ****shin shutlegee hyzgaarluulana gedeg bj bolohgui hunii erhiin asuudal or undlelgui surug bichij bai yumiig muugaar bivhij dallaj bh yumaa, sain saihnaar harj bichij boldoggui yumuu 2016-12-16
зочин nj :юун Трамп гэж бэ. Америк ч бай, Хятад ч бай бүгд л хүн биз дээ. Хүний дайтай сэтгэж, сайн сайхан амьдар гэж ээж, аав чинь заагаагүй юм уу. Солонгос кино үзэж оюуны хоосролд орж сэтгэн бодох чадваргүй болж байгаагаа мэдэж байна уу. Өөрсөдийн буруугаа өрөөл бу****д бүү нялзаа. Трамп, Элбэгдорж адилхан л улсын төлөө зүтгэж яваа ард түмний сонголтыг авч чадсан хүмүүс. Тийм л муу хүмүүс юм бол эгүүлэн татах эрх та нарт байгаа шүү дээ. Чадаж байгаа болхоор өнөөг хүртэл байгаа байхаа 2016-12-16
Bat:Erguu yum bichij oruulj bhiin. Ternii orond tsasaa toolood, do****iin usultiig anhaaraltai ajiglaj bga MANgaruudiinhaa talaar bicheech erguu min 2016-12-16
Иргэн:Бид бусдыг царайчлан бадар барьж суугаа нь бидны л буруу.Энэ нам сайн,тэр нам гоё гэж тэр намуудынх нь толгойд ямар мангасууд байгааг огт тоохгүй явсаар ямарч хяналтгүй засаглал бий болгож хамаг бая****а цөлмүүлчхээд одоо ч ухаарахгүй манай танай нам гэж хэрэлдэж суугаагаас хэрүүлийн бузар шингэж Монгол өөдөлхөө байсан.Хятадын Засгийн газраас тийм их зээл авах огт хэрэггүй,Харин ч Далай лам ирснээс болж нэг улсын хараат болох аюулаас түр ч болов гарлаа.Элбэгдорж муу хүн тэгэхдээ тэр ард түмнээс сонгодсон Монгол төрийн тэргүүн.Монголын төрийг сульдааж удирдагчидыг нь нэр хүндгүй болгож өөрийн төлөөний түшмэлээ илгээж, шуналтай урваач нөхдийг цаламдан авч Монголыг эрхшээлдээ байлгах гадны бодлого Монголд хүчээ авч байна шүү.Асуудалд Ү 2016-12-16
mald zoriulaw:ene neg medrel gar bnaa china gar yumuu xaa****in tuw xalx tuw xalx geed maltaad baixiin chi er n yaag tuw xalxaa medej bgaamuu er n manaid xichneen vndesten yastan bdagiig chi medexvv ene bvgd niilj baij mongol uls bolj bgaag medxvv? china garuud l er n aliwaa ulsiig umxii iim sanaagaar dotroos n xagalj irsen ert deer ves. naad aris ungunii vzelteigee chinaruugaa dald orooroi chi!!!!!!!! 2016-12-16
choi mald zoriulaw:sejigiin gariin ner n xvrtel choi bxdaa yaaxaw dee muusain mongoljtson xujaanuuud!!!!!!! 2016-12-16
зөв:нэг талаасаа зөв хятадаас хараат улс болохын оронд өөрсдөөсөө боломжоо хайх хэрэгтэй,бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салмаар байна,МАНАН аль нь ч адилхан гаднаас л мөнгө хайсан юмнууд,хүсвэл бидэнд бүх боломж байна,зөв бодлого гаргаад түүнийхээ төлөө улсаараа зориход 2,3 жилийн дараагаас сэргээд ирнэ.Ийм л юм хиймээр байна 2016-12-16
choi mald zoriulaw:sejigiin gariin ner n xvrtel choi bxdaa yaaxaw dee muusain mongoljtson xujaanuuud!!!!!!! 2016-12-16
zohin:zuv bichjee Elbegdorj dandaa l uuriinambitsiig usguh gej teneg teneg yam hiideg tegeed ter ni Mongol ulsad gai bolj baih yam 2016-12-16
Яллагч:Энэ эргүүнүүдийг бүгдийг хуулийн дээд хэмжээгээр яллах хэрэгтэй... Идсэн мөнгий нь хурааж авах хэрэгтэй... Эдэнд хэдэн малаас өөр юу урьд нь байсан юм??? Толгой нь бол бүүр хоосон.. Монголын ард түмнийг бүүр доромжилж гүйцлээ... Гадны гар хөл болсон... улс төрийн ****ид... 2016-12-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?