Сэтгүүлчдийн гүйцэтгэх хорооны сүүлчийн хурлаар ийм шийдвэр гаргажээ. Сэтгүүлчдийн сүүлчийн их хурлаас хойш гүйцэтгэх захирлаар томилогдсон Баярмагнай ажлаас халагдах хүсэлтээ өгсөн тул түүнийг чөлөөлж, С.Алтанцэцэгийг томилжээ. П.Баярмагнайгаас ажлаа авсан тул, түүний эзэмшлийн байрнаас гарахаар болжээ. МСНЭ хотын төвд, төв штабаа нээх эрэлд мордсон байна. Шинээр томилогдсон С.Алтанцэцэгийн хувьд Монголын үндэсний телевизийн ММ агентлагаас ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. Нэг хэсэг хугацаанд мэргэжлээ сольж, АНУ-д Монголын ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргын ажлыг хашиж байсан. Монгол улсын ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн эгч гэдгээр нь Монголын улс төрчид түүнийг сайн мэднэ. Хамгийн сүүлд төр засгийн мэдлийн МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактораар ажиллаж байсан намтартай.