ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-15  

Галт тэрэг, онгоцны тасалбар түгээх ТҮЦ машиныг энэ сараас туршина.

Америкийн “Синетик” театрт ажилладаг монгол залуу Г.Занабазар Вашингтоны театруудын оны шилдэг жүжигчин шалгаруулах уралдаанд нэр дэвшжээ.

Энэ сарын 30-ны ажлын өдрийг 2017 оны 1 сарын 7-ны бямба гарагт шилжүүлж, энэ сарын 29-нөөс 1-нийг дуустал 4 өдөр амрах боллоо.

Мэргэжлийн зургийн спортын үгээр, элсээр, аквариумд, хоёр гараараа зурах ангиллын 2018 оны олон улсын халз тэмцээнүүдэд Монголын анхны спорт зураач Л.Өнөрчимэг өрсөлдөнө.

“Гялгар уутнаас татгалзах өдөр” төслийг 10 сарын 1-нээс ирэх оны 2 сарын 28 хүртэл хэрэгжүүлж байна.

Шанхайд Консулын газар нээнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина.

Монгол, Орост 3898-3899 тоо толгой аргаль байна.

Нийслэлийн 20 иргэнийг үнэ төлбөргүй элэг шилжүүлэн суулгана.

Тээврийн яамны харъяа их дээд сургуулиудад 70 хүртэлх Монгол иргэдийг ОХУ-ын зардлаар сургана.

Евробондын 580 сая ам.долларын зээл 2017 онд төлөгдөнө.

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил 8 жинд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн ангилалд 90, +90 кг-ыг нэмж дүрмэндээ өөрчлөлт оруулжээ.

ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин дэлхийн хамгийн хүчирхэг хүнээр тодорлоо.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?