"PEOPLE AWARDS-2016" САНАЛ АСУУЛГЫГ АН-ЫН ГАНЦ ЭМЭГТЭЙ З.НАРАНТУЯА ТЭРГҮҮЛЖ, Д.ОЮУНХОРОЛ УДААЛЖ БАЙНА

2016-12-15  

PEOPLЕ Мongolia сэтгүүлээс эрхэлж буй "PEOPLE AWARDS-2016"-ын Монголын хамгийн нөлөө бүхий улс төрч эмэгтэй хэн бэ? гэсэн санал асуулгыг АН-аас сонгогдсон цорын ганц эмэгтэй З.Нарантуяа 37%-иар тэргүүлж, МАН-ын лидер улс төрч эмэгтэй Д.Оюунхорол 24%-иар удаалж байна.

Өчигдөр 30%-иар тэргүүлж байсан Д.Сарангэрэл ухарч, 18%-иар гуравт, 29%-иар 2-рт эрэмблэгдэж байсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг буурч 16%-иар 4-рт жагссан байна. Гэхдээ саналыг тэргүүлэгч дөрвөн улс төрч байраа сольсноос, өөр шинэ нэр гарч ирсэнгүй. Санал асуулга үргэлжилж байна. Та эдгээр улс төрчийн хэн нэгнийг дэмжие гэвэл, Control.mn-ийн мэдээллийн сайтын санал асуулгад оролцоорой. Санал асуулга үргэлжилж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?