СЗХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХ ОЛГОЖ, СУНГАЛАА

2016-12-16  

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд “МИК актив арав”, “МИК актив арван нэг”ХХК-уудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгож, үнэт цаасыг бүртгэлээ.

Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг СЗХ бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Компаниудад тусгай зөвшөөрөл олгож, үнэт цааснуудыг бүртгэсэнтэй холбогдуулан хяналт шалгалтынхаа тайлан, мэдээллийг Монголбанктай харилцан солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дүн доорх байдалтай байна.

Зээлдэгчдийн тоо төгрөгийн доод хэмжээг хангасан гурван ББСБ-д тусгай зөвшөөрөл олголоо СЗХ өмнөх хуралдаанаараа эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, эрсдлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Энэхүү хөрөнгийн доод хэмжээг хангасан “Нексус финанс инвестмент”, “Ди Жи Кредит”, “Файнаншил траст” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олголоо.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:СЗХ-ны дарга гэж буруу ишилсэн сүх шиг хүүхэн байнаа. Санхүүгийн тайлант жилийн тайлангаар үүссэн хуримтлагдсан ашгийг оруулж Дүрмийн сан нэмдэг журамыг зөрчсөн тогтоолоо эргэж хараач гэж ББСБ-ууд хүсэлтийг хүлээж авахгүй гэж их тэнэгтэж байнаа. Толгой нь дүнхүү юм уу,бас тэгээд бусад гишүүдээ сонсдоггүй гээд байгаа.Хөөрхий насаараа дарга хийнэ гэж андуураад байна даа. 2016-12-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?