ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-16  

Тэтгэврийн зээлийг шат дараалан бууруулахаар хэлэлцэж байна.

Вьетнам улс удахгүй манай улсад Арьс шир боловсруулах үйлдвэр барина.Тус улс монголоос мах экспортлох хүсэлтэй гэжээ.

Өлсч байгаад их хоол идэхэд цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг байна.

Монгол улсад 64000 аж ахуйн нэгж байдгийн 28000 нь худалдааны салбар. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг импортоор авдаг.

Хямд өртөгтэй амины орон сууцыг бий болгоход иргэд  дамжин өнгөрөх 50 айлын сууц СБД-ийн 14-р хороо, СХД-ийн 8-р хороонд тус тус баригдаж бэлэн болжээ.

Иран улсын Терепан хотод болсон 14 улсын 271 тамирчин оролцсон Азийн хийн буудлагын АШТ-д  ганцаараа оролцсон ОУХМ О.Есүгэн 408,7 оноогоор 9-р байрт шалгарчээ.

Өнгөрсөн жилийн “Авъяаслаг монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг ирэх онд бие даасан тоглолтоо хийнэ.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд цэцэг өвчний хорио тогтоожээ.

Олон улсын байгууллагуудаас манай улсын хямралын шалтгааныг “бодлогын алдаа” гэж дүгнэжээ.

Монголын боксын холбоо  оны шилдэг тамирчнаар “Рио 2016” олимпын наадмын хүрэлт медальт Д.Отгондалайг тодруулжээ.

 Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн байна.Нийт 60,8 сая толгой малын 16,7 сая нь оторт байгаа ажээ.

2016 оны 9-р сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл элэгний С вирусын эмийг хэрэглэсэн 6187 хүнд 1,3 тэрбум төгрөгийг нөхөж олгоно.

Нийслэлд 277 эмийн сан эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг.

ЦЕГ-ын хүрээнд 11 сарын байдлаар нийт 40774 гомдол мэдээлэл хүлээн авсны 6257 буюу 15,3 хувь нь гэмт хэргийн, 2265 буюу 5,6 хувь нь захиргааны, 31872 буюу 78,2 дуудлага мэдээлэл байжээ. Гэмт хэрэг өмнөх оноос 0,6 хувиар буурчээ.

Манай улс 40 орчим жил хэрэглэх 43,2 сая. тонн газрын тосны нөөцтэй юм байна.

Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализын эмчилгээг нэгдсэн эмнэлэгтээ 100% хийлгэдэг болжээ.

НОБГ 2016 онд ослын 2953 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж, 878 хүний амь аварч, 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Oюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнууд 70000 төгрөгийг авах боломжгүй юм байна.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?