АМТТАН НЭРТЭЙ ХОРООС БОЛГООМЖИЛ

2016-12-16  

Хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул, Барс, Хархорин худалдааны төв, Алтжин санаа ХХК-ийн Алтжин худалдааны төв, Эрдэнэбулган ХХК-ийн Содон, Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илрээд байна.

Худалдаалж буй болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний 49 дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн болон хими, нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 5 дээж нь стандартын шаардлагад нийцэж, бусад  дээжийн хариу одоогоор гараагүй байна.

Шалгалтаар “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий  2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авхуулж, зөрчлийг арилгуулсан байна. Мөн  "Эрүүлхүнс- эрүүлхүүхэд"  аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх  дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Номин хайпермаркетэд, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Наранпойнт дэлгүүрт тус тус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Багануур дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсээс сургалт, зөвлөгөөн зохион байгуулаад байна.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд :

Хэн, хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, гар дээрээс худалдаалж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх;

Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, сав баглаа боодлын битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авах;

Худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатай байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?