259 ХУУРАМЧ МӨНГӨН ТЭМДЭГТ БҮРТГЭГДЖЭЭ

2016-12-16  

Их хэмжээний мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн гэх мэдээлэл гарсаар байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ болон Монголбанк хамтран мэдээлэл хийлээ. 2016 оны 11 сарын байдлаар 259 хуурамч мөнгөн тэмдэгтийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 37-д шалгалт явуулан эрүүгийн хэрэг үүсгээд байна. Өнөөдрийн байдлаар хэвлэлийн тусгай технологи ашиглан үйлдвэрийн аргаар хуурамч мөнгөн тэмдэгт хийсэн нь бүртгэгдээгүй байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас болон хууль сахиулах чиг үүрэг бүхий газрууд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Монгол улсын Эрүүгийн хуульд зааснаар хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.

Эрүүгийн хуулийн 176-р зүйлд : Мөнгөн тэмдэгт үнэт цаас онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах,

176.1. Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хуулийн доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-аас дээш 6 сар хүртэл баривчлах эсхүл 2-5 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр 5 дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөнгөн тэмдэгт дараах байдлаар нууцлагдсан байдаг

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?