ХҮЙ ДОЛООН ХУДАГ “UB RESORT” ЦАНЫН БААЗ БАЙГУУЛАГДЛАА

2016-12-16  

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд “UB resort” цанын баазыг “Монгол наадам цогцолбор” Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар байгуулан үйл ажиллагааг эхлүүллээ.

Тус цанын бааз нь Нийслэлийн иргэдийн гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо өвлийн улиралд амралт, чөлөөт цагаа эрүүл цэвэр агаарт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн газар болох юм.

Мөн хүүхэд залуучууд гулгахад хэт өндөр биш газрыг сонгон аюулгүй байдлыг ханган байгалийн цасыг тогтоож, цана, чаргын талбайг тохижуулсан бөгөөд зориулалтын мөсөн гулгуурын талбай, мөсний сурын талбай, морин чарга бэлтгэсэн байна.

Хүй долоон худаг нь хотын баруун талд, салхиныхаа дээр байрладаг тул утаа нүүж очдоггүй хамгийн эрүүл цэнгэг агаартай газар юм.

Тус цанын баазад иргэдийн ая тухыг хангах үүднээс дулаан гэр, халуун хоол, цайгаар үйлчлэх юм байна.

Мөн байгууллага, хамт олонд урьдчилсан захиалгаар үйлчлэх боломжтой гэнэ.

Уг цанын бааз нь хотын төвөөс 35 км-т байрлаж байгаа тул иргэд хувийн автомашинаас гадна нийтийн автобус болон галт тэргээр очих бүрэн боломжтой юм байна.

 

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тангад:бүхэл бүтэн улсын нийслэлийн хийж байгаа нь өр тавихгүй гэсэн МАН-ынхаа буянаар хийсэн болж хөөрхий 35 км явж очоод биеийнхээ чилээг гаргаж булаарсан биетэй амьтад харих юм биз дээ монгол инженер зохион бүтээгчддээ хэдэн төгрөг өгч ядахдаа чирдэг дүүжин хүүхдийн ч болсон суудал хийчих юмсан бусад нь яахав жорлон хангалттай хийгээрэй дээ 2016-12-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?