ИРЭХ ОНД ХЭМНЭЛТИЙН ГОРИМООР АЖИЛЛАНА

2016-12-17  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ.

“НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ ашигтай ажиллуулах, эрх бүхий албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй байх, шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх зэрэг хэмнэгдсэн горимд шилжин ажиллана. Эдийн засгийн хямралыг даван туулахад хэмнэлтийн горимыг сайтар хангаж, үргүй зардал гаргуулахгүй байх талд та бүхний хүчин чармайлт хамгаас чухал юм шүү” хэмээн хотын дарга онцолсон юм.

Төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан энэхүү сургалтад “Төсөв, санхүүгийн талаар баримталж буй бодлого чиглэл”, “Өрийн удирдлагын бодлого, чиглэл”, “Дотоод аудит, Шилэн дансны хуулийн хэрэгжилт”, “Төрийн сангийн төлбөр тооцооны журам, 2016 оны төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр салбарын  мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?