МОНГОЛЫН ДАРГА НАР ЦАЛИН ХАНГАМЖАА НЭМЖ БУЙ БОЛ ТРАМП ХАСАЖ БАЙНА

2016-12-19  

Монголын санхүүгийн үүсээд буй хүндрэл нь Монголын дарга нар, тэдний гаргаж ирсэн алсын хараагүй шийдвэрийн үр уршиг гэдгийг хаа хаанаа зөвшөөрч эхлэв. МАН-ын дарга нарын зүгээс хойшоо харж биш, урагшаа харж ажиллая гэдгээ МАН-ын бага хурлаараа шийдвэрлэлээ. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд болонгуутаа дээд тушаалын дарга нарын хангамж, цалин пүнлүүг танаж эхлэе гэдэг санааг зоригтой дэвшүүлсэн боловч, шийдвэр гаргагчдын дэмжлэг авч чадаагүй.

Тэгвэл, дөнгөж сонгогдсон Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн зардлыг эрс бууруулна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэхээ илэрхийллээ. Тэр 4 тэрбумын онгоцоор биш, хувийнхаа онгоцоор нисэх, ерөнхийлөгчийн оноосон өндөр цалингаас татгалзаж, бэлэг тэмдэг болгон сардаа 1 ам.долларын цалин авна гэдгээ мэдэгдлээ. Эдийн засаг нь хүндрээгүй, дэлхийн хүчирхэг гүрний удирдагчийн шийдвэрийг жирийн америкчууд талархан угтаж байна.

Тэгвэл, юм л бол өрнөдийг саваагүйтэн дуурайх дуртай манай ерөнхийлөгч хэрхэх бол? Тэр 1990 онд анх гарч ирэхдээ бүх халамж, хангамж, тусгай үйлчилгээг хална гэж хэлж байсандаа хүрэх болов уу, ядаж сүүлийн 6 сардаа.

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
шударга иргэн:Манай ерөнхийлөгч огцруулах мэдэгдлээс хойш хэл нь гацчихсаан.Яахав ёс суртахуунтай байвал бичгээрч үйлдэж болох л юм Гэхдээ тэгэхгүй байхоо. Одоо 6 сар тэвччихвэл ч гэж л бодожоо доо. 2016-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?