ИРГЭНИЙ ТЭМЦЭГЧ, ХУУЛЬЧ ТУЯАЦЭЦЭГИЙН ГОМДЛООР С.БАЯРЦОГТОД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН

2016-12-19  

Албан тушаалтай болохоороо Монголд нутагладаг, албан тушаалаасаа хагацахаараа Америкдаа амьдардаг ийм нэгэн жишгийг тогтоосон цөөн гэр бүл, хүмүүс Монголд бий болоод уджээ. Тэдний маш тод томруун төлөөлөгчийн нэг бол УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар өнгөрсөн 4 жил ажилласан С.Баярцогт юм. Түүнийг гадаадын эдийн засагчдын алуурчдын гар хөл гэж нэрлэдэг. Оюутолгойн гэрээг Монгол улсын эрх ашигт хохиролтойгоор хийх ажлыг гардаж хийсэн гол хүний нэг бол С.Баярцогт гэдгийг эдийн засагчид нэг дуугаар хэлж ирсэн. Түүнийг 2008 оны сонгуулийн дараа байгуулагдсан стандарт бус Засгийн газарт сангийн сайдаар зүгээр ч нэг томилоогүй гэдэг нь түүний хийх алхам тутмаас харагддаг гэж хэлэх нэгэн бий.

Энэ бол түүний хөлжих эхлэл тавигдсан он цаг гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо олж тогтоосон байдаг. Тэр сангийн сайд байх хугацаандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэрээр маш олон хурал зөвлөгөөнд оролцсон баримтыг тус байгууллагын сэтгүүлчид онцолсон. Эдийн засгийн алуурчдын гар хөл болохоос өмнө, ядуу монголд туслах маш их хэмжээнийн тусламжийн мөнгөн урсгал түүний гараар дамжсан гэдгийг ч тэд олж тогтоосон. Тэр бол хагартлаа баяжсан. Нэг сая гаруй ам.долларын хадгаламжаа мартах хэмжээнд хүртлээ тэр хөрөнгөжсөн. Түүнийг хэргийг Монголд сөхсөн боловч, тэр дарж чадсан. Тэр хэвлэлийнхний амыг мөнгөөр "хааж", хууль хүчний байгууллагад ч эрх мэдлээрээ далайлган нөлөөлж чадсан.

Гэвч хэрэг бол хуучрахгүй гэдгийг шударга хуульчийн тэмцлийн үр дүн харуулах болов. Хуульч Туяацэцэг Швейцарийг зорьж, С.Баярцогтын асуудлаар шүүх хуралд оролцоод ирлээ. Тэр ямар ч байсан С.Баярцогтод эрүү үүсгэсэн гэдгийг хэлж байна. Швейцарь явахдаа, "цэнхэр үст" Цэрэнг орчуулагчаар хөлслөн авч явсан байна. Харин Цэрэн бол бичээд байгаа шигээ тэдний байгууллагад ямар нэгэн сонгуульгүй, хамааралгүй хүн юм байна. - Цэрэн манай байгууллагыг болон биднийг төлөөлөн ярих эрхгүй хүн. Бид зөвхөн л орчуулагчаар авч явсан гэдгээ тодотгоё. Харин "Цензургүй яриа"-нд намайг орно гэсэн зар тавьсан нь байж болохгүй зүйл. Надаас, манай байгууллагаас асуулгүйгээр ийм шийдвэр гаргахыг би дэмжихгүй гэж Байгаль орны төлөө хуульчдын байгууллагын хуульч Туяацэцэг хэллээ. Хуульч Туяацэцэг нь С.Баярцогтын асуудлаар хэрэг шалган мөрдөх ажиллагааны явцтай танилцаад ирсэн гэдгээ тодотголоо.

Баярцогт нь, Монголын хамгийн нөлөө бүхий MSC компанид Спирт бал бурмаар дамжуулан хувь эзэмшсэн байсан гэх мэдээлэл бий. Сэлэнэ аймгийн үржил шимтэй тариалангийн газар нутгийн дийлэнхийг эзэмшдэг, Оюутолгойн үйлчилгээний түшиц компанитай, NTB зэрэг компаниар дамжуулан АПУ-г эзэмшдэг Шунхлай компанид хөрөнгө оруулсан, Монголын хоолны хамгийн том сүлжээ болох Мodern nomads-ийн ард нуугддаг, Сrocuc-ийн эзэн гээд түүний тухай хэвлэлд бичдэг. Түүний ихэнх мөнгө нь Монголын гадна талд байрладагтай адил, түүний үнэ цэнтэй бүхэн хилийн чинадад байрладаг. Гэр бүл үр хүүхэд нь ч гадаадад суурин амьдардаг. Тэр Монголд амьдрахаас нэг л болгоомжилдог гэж хэлж байсан нь анхаарал татдаг. Тэр яагаад болгоомжлоод байсныг одоо ойлгож болох нь. Хуулийнхан нягтлах, шалгах ажлаа ч дахин сөхөх цаг иржээ. Солонгосын прокуроруудаас суралцвал яасан юм бэ. Ганц хуульч эмэгтэй, нэг төрийн бус байгууллага биш, Монголын хууль хяналтынхан хөдлөх цаг болжээ гэж санагдлаа. Шударга үнэн гэж байдаг бол түүнийг тогтооцгооё.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ГАЙХАЛТАЙ БҮСГҮИ ГАМШИГТАЙ ЛУЙВАРЧИНГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА!!! Цаашид улам сонирхолтой бөгөөд Монголыг ава:ГАЙХАЛТАЙ БҮСГҮИ ГАМШИГТАЙ ЛУЙВАРЧИНГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА!!! Цаашид улам сонирхолтой бөгөөд Монголыг аварсан үйл явдал болон өрнөнө дөө энэ хэрэг!! 2016-12-19
иргэн :Баярцогт та улс ард тvмний менгийг буцааж ег тэгж бусад луйварчиддаа vлгэлэж амь ершеегд. тэхггvй бол дараагийн еренхийлегчцаазийн хуулийг дахин сэргээж луйварчидтай хатуу тэмцэх аавийн хvvгарч ирнэ гэдэгт ард бид бат итгэжбайгаа шvv. 2016-12-19
ЗОЧИН:Буцаад өг. 2016-12-19
pkxny:Ацыг шоронд хийж шонд дүүжилвэл таарна.Мөнгийг буцаан төсөвт суулга.Энэ нээрээ даварсан **** юмаа.Туяацэцэгт амжилт хүсье нэгч гэсэн шудрага иргэнтэйдээ талархаж байна.Шудрага байгаарай 2016-12-19
Zochin:Huuhnuud l zorigtoi yum bna. 2016-12-19
Зочин:Иргэн Туяацэцэг гэдэг хүн хохирогч нь биш хохирогч нь Монголын төр л баймаар юм. Гэтэл Туяацэцэг гэдэг хүн нөгөөх луйварчинг илчлэх гэж хувийн шахуу шугамаар тэгж явж байдаг. Харин хянах, шалгах ёстой АТГ, ТТГ зэрэг хууль хяналтын байгууллагууд хөндлөнгийн ажиглагчийн байр суурьнаас хандаж байдаг. Тэд ингэж ажиллаж байж татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс цалинжиж чадаж байнаа? 2016-12-19
Zochin:Tuya tsetseg d amjilt husey 2016-12-19
Авилга авагч :Авилгатай Тэмцэх Газар энэ хэргүүдийг илрүүлнэ гэж та нар бодож байна уу. Тэгвэл та нард би май гээд салаавч өгий. Мэдлэг чадвар, ажил хийх сэтгэл түй ч байхгүй хүмүүс хэзээ ч энэ авилгын хэргүүдийг илрүүлдэггүй л байхгүй юу даа. Цагдаа,тагнуулаас гологдож ирсэн хэдэн хоосон толгой балтуушаа мөрддөг юм бэ? 2016-12-20
Irgen:Ger bul ur huuhed hamaatan sadan bugdiig il gargaj ulsaas idej uusan buh mungiin huraaj avch hov hooson gudamjind gargaj hay. Hergiin ezeniig buh nasaarn shorond hiih heregtei. Ene hunii ah duu ur huuhed etseg ehn bolj tursunduu nasaaraa gemshishij amidrah boltugai....... 2016-12-20
хр:Хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн дээр суусан сайд дарга нар энэ хэргийг юм болгох хэрэгтэй шүү. 2016-12-20
zochin:mongol ahan duusee iim hulgaich luiwarchin, eh ornoo hudaldsan humiigiig ger buleer ni altsgaaya.manai tanguuluud ene ajliig gardan hiideg bolwol zugeeer bna. ailwaa uls orond iim ajliig tur zasag ni gardan hiideg gesen. 2016-12-20
зочин:Муу ****ийг цааш нь харуулчих хүн байдаг болоосой 2016-12-20
Зочин:Ха ха ямар ч тамга тэмдэггүй зүгээр л хоосон цаас энд чинь тэгээд хэн итгэхийн, бүгдээрээ попорхоо болиод урдах ажилаа л сайн хийцгээе. Тэгэвэл нар гарна шүү нээрээ 2016-12-20
zochin :tur hudluhgui bgaa ni sonin 2016-12-20
ЗОЧИН:МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХ ЦАГДАА АТГ-ЫНХАН ХӨДЛӨХ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. ЯАГААД ТАГ БАЙГААД БАЙНА. ИЧЭЭСЭЙ ДЭЭ. 2016-12-20
иргэн:Хууль хяналтын байгуул**** яагаад хөдлөх ёстой гэж???? Тэдний дээр чинь Эбэ энээ тэрээ хамгаалагчид нь байна ш дээ, Тэгэхээр яагаад хөдлөх ёстой юм бэ, Хурц, Чингис нарын зайлуулахгүйгээр энэ хэрэг явах уу, Ёстой май байлгүй.Горьдцогоо. 2016-12-20
amina:sain baina shorond hiigeed buh orlogiig ni ylsad hyraaj avah heregrei. er ni bugdiig ni ****lgah yostoi. zorigtoi baigaa bysguichuuded amjilt husii. 2016-12-20
Bi:Yaduu Mongold humuus ni bayan,mungutei ch baij bolohgui hecuu yumdaa,buruu gariin mungu l bitgii baigaasaidai, 2016-12-20
eh oronc bat:tor,irgemii niigem nen uaraltai Tyuacecegiig hamgaalaltand avah heregtei.mongoliin ofshorcif,avilgacid ali hedii ni eryygiinhentei holbogdoj,ATG,Cagdaad toloolol ni syyj baigaa shyy.oncgoi sonor seremjtei baigaarai. tyvdengiin Bor shig zorigt bysgyu Cedeviin Tyuacecegiig hamgaalan boscgoo hyn ardaa.mongol eh oroncdoo 2016-12-21
Батаа:Тухайн үед Оюутолгойн гэрээг батлалцаж байсан хүмүүс, ер нь таван толгой бусад газруудыг батлалцсан хүмүүсийг бүгдийг шалгах хэрэгтэй. Харин шалгах эрх, үүрэгтэй хүмүүсийн эрх мэдэл нь хэр хүрдэг юм бол доо хөөрхий. 2016-12-21
Urgen :Bayrtsogtig mongol ornig yaduu bolgosonig toloos bolgoj ed horngiin huraaj huzuugui hujaagiin **** elbegdorjtoi saihanbileg zalitai hudlaa ineesen bayartai shoron ****r mahtai hataaj tarchlaawal taarna 2016-12-21
hm:S.Bayar, Su.Batbold geed iim humuus olon baina daa 2016-12-21
ганаа:бусдыг нь яах гэж байн даа энэ хүн ганцаараа гадаадад данстай юм уу уг дөчөөд гээд байгаа биз дээ 2016-12-21
Сэнгээ:Үнэнч юмуу худлаач юмуу хэн ч мэдэхгүй биздээ. Баахан шуугиж байгаад л чимээгүй болдог шүү дээ. Манай шудрага Шүүх тогтоосоны дараа л хар л даа. Оросын нэрт зохиолчийн "Байцаагч түшмэл", "Гахай л бүгдээс илүү эрхтэй" гэдэг зохиолуудыг уншаа л биз дээ. Манай амьдрал яг л нэг иймэрхүү явж байна л даа. УИХ-ын эрхэм гишүүн асан, шудрага үнэний төлөө цогтой тэмцэгч хатагтай Уянга маань ерөнхий сайд асан, улаан хувьсгалч, шинэ үеийн капиталист Баярын эзэмшил эд хөрөнгийн тухай олон түмэнд баруун солгойгүй яриа биздээ. Эцэст нь Баяр бодвол цаагаадаад л Англи улсад БЭЭ сайд болсон юм байх даа. Эцэст нь миний Монголын газар шорооноос хачиг, хувалзлуугаа сорон амь зогоогч шудрага дүрийг эсгэгч болон, шудрага бус явдалтангууд хумхын тоос лугаа арилах болтугай. 2016-12-21
иргэн :манай АТГ ТЕГ нар энэ хэргийг илрүүлж харагдаач . өнөөдрийг хүртэл яг илрүүлсэн хэдэн хэрэг бна бүгд хэрэгсэхгүй болно.захаасаа нөгөөдүүл нь эргээл дарга болж байдаг. гэтэл энэ байгууллагуудын цалин хангамжийг бид нарын шударгаар хөдөлмөрлөж олсон цалингаас шууд 10 хувийг нь ам өчиггүй авч тэжээж байгаа . өнөөдөрийн байдлаар илрүүлээд улсад хичнээн төгрөгийн орлого оруулсан цалин гэж хир их мөнгө төсвөөс авсан хоёрын зөрүү газар тэнгэр шиг юм. бгаа. би л лав тийм авилгачийг барьж тэдэн төгрөг улсад орууллаа гэж нэг ч дуулаагүй юм бна. харин тийм авилгач ерөөсөө мөнгө идээгүй энхийн цагаан тагтаа бсан бна гээд хэрэг нь хэрэгсэхгүй боллоо гэдэг мэдээг л өдөр бүр уншиж бна. 2016-12-21
Сүхээ:WOW, нээрээ шүүхэд шилжсэн үү. 2016-12-22
зочин:Цаад эзэн нь... Энэ аймшигт сүлжээний жинэхэн ноёнтон нь шүүх, цагдаа, тагнуул, прокурорт өөрийн үнэнч нохдоо тавьсан манай 1-р хүн бишүү 2016-12-22
ЛАЛАР:Могнолын цагдаа шүүх прокурор ичээч ээ. Ганц эмэгтэй л Монголд үүрэлсэн хулгайч нарыг илчилж байхад хоолны савнууд цалин нэм энээ тэрээ гэж олон юм чалчиж суухаасаа өрсөдөөсөө ой чинь гутахгүй бна уу? та нар ажилаа хий . Газар дээр гишгэж ажиллаж чадахгүй чадах ч үгүй бүгд бүгдийг зоосны нүхээр хараад сурсан ЛАЛАРУУД АЖИЛАА ХИЙГЭЭЧ СДАА 2016-12-24
zochin:Eronhijlogch, eronhij sayd alban toot yavuulahgui bol, busad hun bol jijigdnee. 2016-12-24
энхболд:дэмжиж байна 2017-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?