ДАВС ХИЙВЭЛ УУСТАЛ, АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ БУЮУ С.ЭРДЭНИЙН ТУХАЙ ЗУРВАС

2016-12-19  

Янз бүрийн түвшний олон ч хүнтэй уулзаж, учирч явжээ. Дарга цэрэг нартай ч багагүй учирсан байна. С.Эрдэнийг мэдэх болоод уджээ. Түүний тухай янз бүрийн зүйл ярьдаг, бичдэг. Бурхан биш хойно, хүнд өөлөх өө сэв, амьд хүн байна тусах сүүдэр байлгүй л яахав. Харин ингэлээ гээд, түүнийг хэн нэгэн сэтгүүлчийг, аль нэгэн хэвлэлийн байгууллагыг шүүх, цагдаад өгч шалгуулж байна гэж сонсоогүй. Тэр өөртөө, өөрийнхээ үзэл бодолдоо үнэнч хүн. Маш тууштай, шийдэмгий зан чанартай. Энэ бол удирдагч хүнд байх зайлшгүй нэг шинж чанар. Асуудлын голыг олж хардаг, түүнийгээ шийдвэрлэж чаддаг нь С.Эрдэнийн удирдагч хүний ололттой тал.

Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ард иргэддээ, тэдний амьдрал ахуйд тустай хоёрын зэрэг чухал шийдвэр гаргасныг цохон тэмдэглэхийг хүсэж байна. Эхнийх нь хамтын тэтгэмж.

Нөгөөх нь, нэг нийгэм нөгөөгөөр солигдоход, ажлаасаа халагдаж, тэтгэвэр, тэтгэмжээ алдсан хэдэн арван мянган хүний ниймийн даатгалыг нөхөн олгох шийдвэр байдаг. Нийгмийн золиос болсон хэдэн арван мянган хүний төлөө тэр шаардагдаж байсан тэрхүү шийдвэрийг гаргаж чадсан. Энэ бол, манайхны ярьдаг хоосон улс төр биш юм. Энэ хоёр шийдвэрийг гаргаж өгсний төлөө Монголын нийгэм түүний өмнө нэгэнтээ бөхийн хүндэтгэл үзүүлэх учиртай гэж санадаг.

Түүний тууштай зан чанар нь Баянгол дүүргийг С.Эрдэнийн вант улс гэх хэлэхэд хүргэсэн гэж боддог. Үнэхээр С.Эрдэнийг тус дүүргийн засаг дарга байх цагаас өгсүүлээд, өнөөг хүртэл Баянгол дүүргээс салгах аргагүй. Бусдын адил тойргоо солих бодол хэзээ ч орж ирж байгаагүй, орж ирэх ч үгүй гэдгээ тэр нэг бус удаа илэрхийлсэн.

Нэг жижигхэн жишээг эргэн санахад, Баянгол дүүргийн АН-ын хорооны байр гэхэд л, гээгдэж орхигдсон, нурах дөхсөн сахиулын пин шиг байрыг 12 давхар цогцолбор болтол сүндэрлүүллээ. Гэтэл АН-ын Төв байр гэхэд л, яг хэвэндээ байх жишээтэй.

Зөвхөн улс төр биш, ажиглахад, сагсан бөмбөгийн холбоог удирдаж эхэлснээс хойш, тус холбооны амжилт эрс дээшилсэн. Монголын их дээд сургуулийн эрэгтэй баг тамирчид Азийн Их Дээд Сургуулиудын 6-р наадамд аваргалсан.

3-ийг үржих 3 баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Энэ бол бодитой жишээ. Маш хүчирхэг зохион байгуулагч болтлоо тэр өссөн.

 

АН хавтгайдаа ялагдаж байхад, ганцхан Баянгол дүүрэг үнэмлэхүй ялалт байгуулсан нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувь хүний нэр хүнд, нөмөр нөлөөтэй холбоотой гэж хэлж болно. Тэр З.Энхболд даргаас Шонхор фракц буюу, Ардчилсан хүчний зүүний холбооны ерөнхийлөгчийн халааг авсан. УИХ-дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдохдоо, -Та нарын амлалтыг байнга сануулах, хүчтэй сөрөг хүчин байхаа мэдэгдээд авсан. Тэр сонгогч түмний өмнөөс УИХ-д ажиллаж эхэлсэн бол, одоо АН-ыг шинэчлэх хөдөлгөөнд сэтгэл шулуудлаа. Түүний тухай бодоход, давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг зүйрлэл буух юм.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bi bi:ene bol yostoi hudlaa 2016-12-19
Zochin:Za Erdene guai bolison deer! AN-iin darga bolokh yum bol Mongoloos durvoson ni deer shuu! 2016-12-19
Чимгээ:Түүнийг дэмжиж байна 2016-12-19
Зочин :Энэ хуний цаг енгерсен нь ил харагдаад байхад 2016-12-19
Зочин :Энэ хуний цаг енгерсен нь ил харагдаад байхад 2016-12-19
ner:demjil bna alddaggui hun gj bdgui ym aldaanaas aidag hun l gj bdag ene hun muulaad bga hun shuumjleeed bga humuus hun udirdaj uzeegui asuudal shidej uzeegui humuus bdag ym 2016-12-20
ИРГЭН:ТАНЫГ ГАЙГҮЙ СЭТГҮҮЛЧ ГЭЖ БОДДОГ БАЙСАН ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ЮМ БАЙНА. ТА НААД ХҮНЭЭ ОГТ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА. ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ АВЧИХААД ХУДЛАА МАГТААД ЯАХАВДЭЭ. БАС ТЭГЭЭД КОНТРОЛ НЭРТЭЙ ГЭЖ БАЙГАА. 2016-12-20
Хөх одон: С. Эрдэнэ. Улс төрийн хүрээнд энэ хүний нэр, имиж аль эрт хэн бэ гэдэг нь танигдсан. 27 жилийн өмнө Бага нуураас Улаанбаатарт ирж байсан залуу Эрдэнэ ардчилалын төлөөх үзэл бодолдоо эдүгээг хүртэл зүтгэж Монголын ардчилал, ард түмний итгэл найдварыг хүлээсэн , түшиг тулгуур нь болсон шилдэг улс төрч болж өөрчлөгджээ. Тийм ч учраас Баянголчууд энэ хүнийг хүрээлж итгэж найддаг учир ямагт дэмжиж байдаг юм. АН-ын дарга ийм хүн байгаасай гэж хүсч байна. Баавгай, луугийн тас тэврэлтэнд амьсгаа нь бачуурч байсан Монголчууд эрх чөлөөний сонголтоо хийсэн улс төрийн урт замыг туулахад гүтгэлэг, доромжлол,урвалт, заналхийлэл, үзэн ядалт ганц энэ хүн дээр бус ардчилалыг сонгосон олон журмын нөхдийнх нь амьдралд хүнд цохилт өгч байсныг, олон хүний амьдрал нүдний нь өмнө нуран унаж байсныг , ямар үнэ цэнээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө буй болсныг мэдэх хүний нь хувьд, бас итгэл даах хүний нь хувьд Эрдэнэ гэдэг хүнийг дэмжиж байна. Монголын ардчилалын цорын ганц итгэл найдвар түшиг тулгуур энэ хүн дээр байгаа гэж олон хүн боддог юм шүү. Түмэн олны минь аз хийморь түших болтугай. 2016-12-21
chuka:erdeniig demjine 2016-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?