8 МЕТР ӨНДӨР МӨСӨН ХАНЫГ ХАШААНДАА БОСГОЖЭЭ

2016-12-19  

Эрүүл Монгол хайкинг клубын тамирчин Д.Баярмагнай өөрийн төрсөн дүү Д.Баасандоржийн хамт энэхүү мөсөн ханыг 7 буудалд байх өөрийн гэрийн хашаандаа босгожээ.

Мөсөн хананы өндөр 8 метр бөгөөд ах дүүс 1 сарын хугацаанд буюу 11 сарын 5-наас 12 сарын 10 хооронд цас мөс зөөж уйгагүй хөдөлмөрлөж байж босгосон байна. Д.Баярмагнайн хувьд марафон гүйлтийн тамирчин бөгөөд 2012 оноос эхлэн уулын спортыг сонирхон хичээллэж мөн ханан хад болон мөсөн хадны авиралтаар тууштай хичээллэдэг. Улмаар 2012 онд мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2013 онд Солонгост зохиогдсон дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцож тэр үеэс хиймэл хана хийх санаагаа олсон ажээ.

Д.Баярмагнай 2014 оны ханан хадны улсын аварга шалгаруулах тэмцээнээс тусгай байр, 2014 онд хотын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн Улсын аваргаас 2 байр, 2016 оны улсын аварга шалгаруулах мөсөн хананы авиралтын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ.

Тэрээр удахгүй 2017 оны 1-р сарын 7-9-ний өдрүүдэд Хятадад, 14-15 өдөр Солонгост болох Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

2022 онд Өвлийн олимпийн эрхийг Хятад улс авсан. Тэгэхээр ойрын өвлийн олимпууд Ази тивд зохиогдох учраас манай улс тамирчдаа бодлогоор дэмжээд стандарт хана босгоод өгвөл мөсөнд авиралтаар тамирчид амжилт гаргахад ойрхон байна. Түүний дүү мөн ханан болон мөсөн хананы авиралтаар хичээллэдэг ажээ.

 

 

Э.ДЭЛГЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?