ШВЕЙЦАРИЙН БАНК С.БАЯРЦОГТООС 9.2 САЯ АМ.ДОЛЛАР ХААНААС ОРСНЫГ ТОДОТГОХЫГ ХҮСЧЭЭ

2016-12-19  

Өнөөдөр Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт Швейцарийн "Credit Suisse" банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн талаар мэдээллээ

 

2013 онд С.Баярцогт Швейцарийн "Credit Suisse" банканд хууль бусаар олсон 1 сая ам.доллар хадгалуулсан тухай мэдээлэл тухайн үед цацагдаж байсан. Тэгвэл МБОТХХ-ны тэргүүн, Ш.Жаргалсайхан хэлэхдээ “Тухайн үед МБОТХХ-ноос уг асуудлыг шалгуулахаар дотоодын хууль, хяналтын байгууллагад хандсан ч “УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгч байсан юм. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” хэмээн хэллээ.

Энэ бичиг ил болсон шалтгаан нь Швейцарь улс 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс оффшор бүсийн хар мөнгө буюу цагаан захтнууд мөнгө угаах, гэмт хэргийн шинжтэй мөнгийг хадгалахгүй хуулиа мөрдөж эхлэх болсонтой холбоотой. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа учраас илүү их мэдээллийг өгөхгүй. Гэхдээ бидэнд мэдэж байгаа зүйл илүү их байгаа. Энэ хэргийг илүү нягталж, тодруулсныхаа дараа албан ёсоор мэдэгдэхээ илэрхийллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?