ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-19  

Ирэх оны гуравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа монголын анхны хиймэл дагуулыг бүтээх ажил дуусч байгаа юм байна.

Энэ сарын сүүлчээр хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.

12-р сарын 1-15-ны өдрийг хүртэлх хугацаанд согтуугаараа тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчлийг илрүүлжээ.

Тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавих асуудлыг ярилцаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг 15, 12, 9 гээд үе шаттайгаар бууруулахаар ажиллаж байна.

Хөдөө орон нутгийн ахмад настнууд нийслэлд ирэхдээ нийтийн унаагаар үнэ төлбөргүй ирэх зохицуулалтыг ахмадын хуульд тусгажээ.

Нийтийн тээвэр өдрийн цагаар зорчигчдын тоо буурдаг 15 чиглэлийн тээврийн хэрэгслийг цөөлж, орой нэмэлтээр гаргах ажлыг энэ сарын 6-наас нэвтрүүлжээ.

2018 онд ашиглалтад оруулахаар 150-200 ортой хүүхдийн эмнэлэг ирэх жил барина.

Манай улс ирэх онд 2,8 их наяд төгрөгийн өр тавихаар төлөвлөж байна.

Сингапурт ой тогтоолтын ДАШТ-нд манай 23 тамирчин авах боломжтой 69 медалийн 23-ыг нь буюу 7 төрөлд 7 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль хүртээд байна. Бага болон өсвөр насны ангилалд дэлхийн таван дээд амжилт шинэчлэн тогтоожээ.

Оны тэргүүний багш шалгаруулах 5 төрлөөр хоёр хоёр багшийг шалгаруулж, “Оюунлаг үйлстэн” шагналаар шагнажээ.

Бразилын эмч нар загасны хайрсаар түлэнхийг эмчлэх шинэ арга туршлаа.Гэмтэж түлэгдсэн хэсэгт хайрсыг тавьж боогоод 20 хонуулаад авахад уламжлалт эмчилгээнээс илүү хурдан эдгэжээ.

Энэ жилийн “Бизнесийн хатан хаан” өргөмжлөлөөр Сэлэнгэ аймгийн “Баян-Ундарга” компанийн захирал Ё.Саранцэцэг, “Таны төлөө бид” эмнэлгийн зөвлөх Монгол улсын Хүний гавъяат эмч Б.Бүлтэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, “Ард актив” ХЗХ-ны гүйцэтгэх захирал У.Алтантуяа, Увс аймгийн “Таван эрдэнийн хишиг” гутлын үйлдвэрийн дарга Д.Гантуяа нарыг тодруулжээ.

Хүй долоон худаг дахь “UB RESORT” цанын бааз эхнийхээ үйлчлүүлэгчдийг хүлээн авчээ. Амралтын өдрүүдээр чиглэлийн автобус ажиллуулахаар ярилцаж байна.

“Хас транс” компанийн тээврийн хэрэгсэл зөөх, шилжүүлэх гэрээг цуцалжээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?