НУРИГИЙН БЕЙБИТХАН : БИ АЛБАН ТУШААЛЫН БООЛ БИШ, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ

2016-12-19  

Баян-Өлгий аймгийн ИТХ-д 4 дараалан сонгогдсон иргэдийн хурлын хуруу дарам цөөн гишүүний нэг бол Булган сумын 5-р тойргоос аймгийн ИТХ-ийн төлөөлөгчөөр 2004, 2008, 2012, 2016 онд сонгогдсон Нуригийн Бейбитхан юм.

Тэр өөрийгээ албан тушаалын боол биш, ард түмний төлөөлөгч гэж онцлох дуртай. Тэр нутаг амьтай. 1956 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн, 60 насалтлаа тэндээ л амьдралаа зориулсан. Амьдрал зохиож, гэр бүлтэй болж, гурван сайхан хүүхэд өсгөсөн. Цөөн хэдэн жил нутаг орноо орхисон нь, ХААДС-д Ойн инженер эдийн засагч мэргэжлээр суралцсан он жилүүд байлаа. 1980 онд сургуулиа төгсгөж ирээд л Баян-Өлгий аймгийнхаа Ой, агнуурын аж ахуйд эдийн засагч, ерөнхий нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, тэндээ 17 жил тасралтгүй ажилласан. Түүний ажлын туршлага, чадварыг үнэлж, 1997 оноос аймгийн Эрүүл Мэндийн Төвд санхүү аж ахуй хариуцсан орлогч даргаар томилсон байдаг.

Түүний дараа Халамж эмнэлэгт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад, 2005 оноос аймгийн МАНУТХГ-ын Хамгаалалтын захиргааны даргаар 2 жил, 2007 оноос одоо хүртэл аймгийн Рысжан ХХК -ны захирал, Жаст Агро ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь Мах Маркет үйлдвэрийн дарга зэрэг ажлыг эрхэлсэн баялаг туршлагатай нэгэн. Түүний хөдөлмөрч зан чанар, эрхэлсэн ажилдаа эзэн болдог, санаачлага зүтгэл сайтай гэдгийг нь 36 жилийн турш түүнтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон нөхөд нь үнэлдэг. Ялангуяа, Баян-Өлгий аймгийн Ой, агнуурын аж ахуйд ажиллах хугацаандаа санаачлан, Өлгий хотод ногоон ой төгөл байгуулах ажлыг санаачлан зохион байгуулсан нь нийт Өлгийчүүдийн сэтгэлд нийцсэн үйлс бүтээл болсон гэж одоог хүртэл ярьдаг. Мөн Сагсай суманд эсгий гэрийн зориулалттай бургас модыг тарьц суулгацаар тарьж ургуулах, үржүүлгийн плантаци байгуулах тооцоог хийж, уг ажлыг гардан зохион байгуулсан.

Бейбитханы санаачлагаар эхлүүлсэн ногоон бүс нь тэлж, өнөөдөр Өлгий хотын 45,6 га газарт 15152 ш бургас, улиас мод найгасан ойн төгөл бий болсонд иргэд талархалтай ханддаг. Мод тарьж ургуулахын зэрэгцээ, модон материалын хаягдлыг ашиглаж бэлэг дурсгалын зүйл, малчдын хэрэгцээнд зориулан жижиг мухар сандал, гурилын вандан, ганжин, төрөл бүрийн багажны иш зэрэг 10-15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн хаягдал материалаар үйлдвэрлэх цехийг шинээр нээж ашиглалтанд оруулсан. Холбогдох бүхий л судалгааг үндэслэлтэй гаргаж, 1985 эдгээр цехүүдийг ажиллуулж эхэлснээр ажлын шинэ байр нэмэгдэж, жилдээ тухайн үеийн төгрөгийн ханшаар 2,0-3,0 сая төгрөгийн орлогыг төсөвт оруулж байсан аж ахуйн чадварлаг удирдагч. Бейбитхан очсон, ажилласан газар бүрнээ санаачлага зүтгэлтэй, шинийг эрэлхийлэгч гэдгээ харуулж байсан тухай нөхөд нь дурдах дуртай. Эрүүл мэндийн байгууллагад ч гэсэн удирдах ажил 8 жил хийхдээ удирдлага, санхүү, аж ахуйн зохион байгуулалтыг шинэчлэх санаачилга гаргаж хэрэгжүүлснээр жил бүр 4,0-6,0 сая төгрөгийн төсөв хэмнэсэн байдаг судалгаа бий. Тэр зөв зохион байгуулалт бол ажлын амжилт гэж үздэг. Тэр хэмнэхээс гадна, бас бүтээн босгогч гэдгээ харуулж чадсан.

Нийгмийн Эрүүл Мэндийн Төвийн санхүү, аж ахуй хариуцсан орлогч даргаар ажилласан хугацаандаа Аймгийн Барилга трестийн дэргэдэх барилгачдын “Сансар сувилал”-ын зориулалтаар баригдсан, салбар нь зах зээлийн шуурганд өртөхтэй хамт дампуурч, он удаан жил хаягдаж, эзэнгүй орхигдсон барилгыг өөд нь татан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмийн болон эмийн бус эмчилгээ, үйлчилгээ, тусламж үзүүлэх Халамж эмнэлэг байгуулах захирамжийг аймгийн Засаг даргаар 1998 оны 12-р сарын 28 ний өдөр гаргуулж чадсан гавьяатай нэгэн. "Халамж эмнэлэг” байгуулах тухай захирамж гаргуулсан юм. Бейбитханы гар бие, сэтгэл зүрх, хөдөлмөр бүтээл шингэсэн Халамж эмнэлэг нь аймгийн хэмжээнд хамгийн сайн үйлчилгээ, эмчилгээ хийдэг, санхүү, аж ахуйн ажил нь жигдэрсэн, өр авлагагүй шилдэг эмнэлгийн эгнээнд орж, өдийг хүртэл 40-50 ортой үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж , аймгийн өндөр настан , эмзэг бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэж, олон түмний таашаал хүлээсээр байгааг дурдахад таатай байдаг. "Халамж эмнэлэг"-ийн халаалтын болон цэвэр, бохир усны системд зураг төсөв хийлгэж өөрчлөх ажлыг санаачилж, гардан зохион байгуулж, өөрөө хяналт тавьж хийлгэснээр жил бүр 3,0-4,0 сая төгрөгийн халаалт, цэвэр, бохир усны зардлын хэмнэлттэй ажиллаж байгаа судалгаа бий.

Ер нь, амжилтын гол түлхүүр нь судалгаа, шинжилгээ гэж Бейбитхан бусдыгаа сургадаг. Мөн л Монгол Алтай нурууны Улсын Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллах хугацаандаа хамгаалалтын горимыг шинэчлэн сайжруулж, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг эрс дээшлүүлж чадсаныг нь холбогдох дээд байгууллага өндрөөр үнэлж, 2005 ондоо Байгаль орчны яамны системд 3 байрт шалгарч байсан түүхтэй. Түүний эхлүүлсэн ажил бүр үндэстэй мод шиг дэлгэрдэг гэдэг. Цэнгэл сумын “Хара атар” мод үржүүлгийн газрыг анх 30 га газарт байгуулж 2005, 2006 онуудад нийт 38600 ширхэг бургас, улиас модыг мөчрөөр тарьж ургуулах ажлыг зохион байгуулсан. Тэгвэл уг мод үржүүлгийн газрын талбайн хэмжээ 105 га болж өргөжин төлж, нийт 127600 ширхэг улиас, бургас, чацарганы модтой болоод байна. Тус талбайгаас жил бүр талбайгаас 10-20 тн хадлан бэлтгэж байна. Түүний тухай яриад байвал, нэрлээд байвал хийсэн санаачилсан зүйлс арвин. Бейбитхан бол яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийн нэг.

Түүний удирдлаган дор Жаст группийн Баян-Өлгий аймаг дахь Мах Маркет үйлдвэр нь группийн салбар үйлдвэрүүд дотроо 2008, 2009, 2010 онуудад түрүүлж байсан жишээг дурдаж болно. Жил бүр 100-120 тн махыг зохих стандарт, технологийн дагуу бэлтгүүлж экспортод болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх ажлыг Бейбитхан дарга байхдаа чадварлаг удирдан зохион байгуулсан. Түүний яг одоо эрхэлж буй ажил бол Нефьтийн бүтээгдэхүүн импортлох Рысжан ХХК юм. Тэр энэ салбартаа ч мөн тэргүүлэгчийн байр сууриа хадгалж буй гайхалтай удирдагч. Нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ, стандарт, чанарт онцгой анхаарал төвлөрүүлэн ажиллаж, орон нутгийн нефть импортлогч компаниудтай шударга өрсөлдөөн өрнүүлэн зохион байгуулдаг. Тэрбээр нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг байнга хямдруулан, жижиглэнгийн үнийг орон нутгийн Компаниудын мөрдөж байгаа үнээс 50-80 төгрөгөөр бууруулан борлуулж орон нутгийн иргэдийн талархал дэмжлэгийг хүлээж чадсан. Тэр чинээгээр түүний нефьтийн борлуулалт өсдөг. Борлуулалтаа сайн хийхээс гадна, нөөцөө маш сайн татаж чаддаг. Үнэ ханшийг тухайн орон нутгийн зах зээлийн жижиглэнгийн үнээс харьцангуй доогуур үнээр борлуулж, үнэ тогтворжуулах арга хэмжээ авч байна. Сүүлийн жилүүдэд Дэлүүн, Булган, Алтай, Толбо, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумуудад тус бүр нь 100,0-150,0 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн шинэ стандарт техник, технологиор зураг төсөв хийлгэж Улаанбаатар хотын мэргэжлийн “Юуван Монголия” ХХК-аар аймгийн хөдөө сумуудад анх удаа саравчтай шатахуун түгээх станц шинээр бариулж, ашиглалтад оруулж А80, Ай92 маркийн авто бензин, дизель түлш, бүх төрлийн тослох материалуудыг орон нутгийн компаниудын мөрдөж байгаа үнээс 50-90 төгрөгөөр хямд үнээр борлуулж үнэ ханшийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Шинээр Сагсай сумын төвөөс иргэн Ш.Салдат болон Өлгий сумын 6-р багаас “Тасты булак” ХХК-ны шатахуун түгээх станцуудыг 158,6 сая төгрөгөөр худалдан авч, шинэчлэл хийж цэг салбарын тоо хэмжээг нэмэгдүүлэн ажилласнаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нефть бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ тайлан тооцоог 14,5 тэрбум төгрөгөөр нэмж чадсан гавьяа зүтгэл Бейбитхан даргын санал санаачилгын үр дүн гэж удирдах байгууллага нь үздэг байна.

Эдийн засаг хүндэрч, ажлын байраа хумьж, цомхотгож байна гэж улс орон даяар ярьж байхад Бейбитхан даргын удирдсан компани сүүлийн 3 жилд 9 ажлын байр шинээр нээж, 31 хүний ажлын байр нэмж чадсан баяртай мэдээг бусадтайгаа хуваалцаж сууна. Компанийн улсад төлөх татварын хэмжээ ч эрс нэмэгдсэнийг дорхи хүснэгтээс харж болно.

Сүүлийн 3 жилд улсад бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хил, гаалын хураамж татварт нийт дүнгээр 7509,3 (Долоон тэрбум таван зуун есөн сая гурван зуун мянган) төгрөгний татвар төлсөн байх юм.

Манай байгууллагыг тодорхойлох нэгэн зүйл бол :

Газрын тосны газрын 2009 оны улсын шилдэг хөрөнгө оруулагч компани,

Татварын ерөнхий газрын 2008, 2010, 2012, 2014, 2015 оны найдвартай татвар төлөгч,

Аймгийн Гаалийн байгууллагын 2010, 2011 оны шилдэг татвар төлөгч, өргөмжлөл, шилжин явах цом г.м шагнал , диплом, өргөмжлөл гэж үзэж болно.

Энэ бол мэргэжлийн дээд байгууллагын үнэлэмж юм. Харин энэ их ажлыг удирдан зохион байгуулдаг, чадварлаг удирдагч Н.Бейбитханыг салбарын тэргүүн, аймгийн удаа дараагийн хөдөлмөрийн аварга цол тэмдгээс гадна, Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байдаг. Харин түүний хувьд, хамгийн дээд шагнал бол Өлгийчүүдийн түүнд өгсөн итгэл гэнэ. Тэр 4 удаа сонгогдсон. Үүнээс дээд шагнал гэж үгүй. Та нарынхаа элч төлөөлөгч гэдгээ ямагт мэдэрч явдаг. Тэрбээр он солигдох мөч ойртож байна. Аймгийнхаа бүх ард иргэддээ 2017 ондоо аз хиймортой, эрүүл энх байхыг хүсье гэж уламжилсныг хүргэе. 60 насны сүүдрийг зооглож буй ч, хийж бүтээх, сэтгэхээрээ 30 настантай дүйх, эрч хүчтэй, ухаалаг, чадварлаг, ийм нэгэн удирдагч бидний дунд оршиж байгаад туйлаасаа талархаж байна.

 

 

 

Тэрлэсэн З.АЙНАКӨЗ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БӨА-ийн ӨЛГИЙ сумын иргэн :Хэн нэгнийг муулж байж өөрийгөө сайн гэж харуулах тийм ч сайхан зүйл биш юм. Гэхдээ өнөөгийн нийгэм тийм болсон юм чинь, тэгэлгүй яахав чадхаараа л албан тушаалаа дээшлүүлэх гэж хичээж байгаа хэрэг юм шүү. 2016-12-20
С.Жанаргүл:Ахдаа ажлын амжилт хүсье. Үнэхээр чадварлаг, шудрага, турш****тай,ажил хэрэгч гэдгээ олон түмэнд харуулж чадсан мундаг хүни тэгээд ч олон удаа сонгуулиар ялалт байгуулсан ахаараа бид бахархаж байна. Танд болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ард түмний төлөө сайн үйлсээ зориулж байхыг таниас хүсье. 2016-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?