ХҮҮХЭД НЬ ХАНИАД ХҮРСЭН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХООР БОЛЛОО

2016-12-20  

Ерөнхий сайд бага насны хүүхдээ эмчлэх зорилгоор гэртээ түр харах асран хамгаалагч нарт нь эмчийн үзлэг, бичгийг үндэслэн эмнэлгийн цалинтай чөлөө буюу лист олгох байдлаар хуульд өөрчлөлт оруулахыг холбогдох сайд нарт үүрэг өгчээ.

Учир нь ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүйн улмаас эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байгаа юм. Мөн эмнэлгийн ачаалал их, тэнд ханиадны вирус дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байна. Иймд Ерөнхий сайд дээрх шийдвэрийг гаргажээ.

 

 

Эх сурвалж : Zasag.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?