Хөдөө орон нутгийн 80 гаруй хувь нь цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Онцгой байдлын ерөнхий газраас тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Нийслэлийн хувьд, эргэн тойронд 400 орчим мянган толгой мал өвөлждөг. Алслагдсан айл өрхүүдэд хүрэх зам, маршрутыг гаргах, зарим айлд улсын нөөцөөс өвс тэжээл хүргэх ажлыг сар шинийн өмнө хийж гүйцэтгэсэн. Баярын үеэр цаг агаарын нөхцөл байдал сайнгүй байх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас өгөөд байгаа. Тиймээс нийслэлийн иргэд нэн тэргүүнд хөдөөг зорихдоо аюулгүй байдлаа хангах нь чухал. Мөн тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах, дулаан хувцас хунараа базаах хэрэгтэй. Хотын орчимд цас ихтэй байгаа учраас цасанд суух, осгох эрсдэл гарах магадлалтай. Мөн баярын үеэр цахилгааны ачаалал ихэсдэг. Улмаар гал түймрийн аюул гарах магадлал өндөр байдаг. Тиймээс айл өрх бүр ахуйн аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг нэн тэргүүнд иргэддээ нийслэлийн онцгой байдлын газраас сануулж байна.