ЧИХ ХАЛУУЦУУЛСАН АЙЛЧЛАЛ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ БОЛ...

2016-12-20  

Хэлсэн ярьсандаа хүрдэггүй, зарчимгүй, туйлбаргүй Монгол. Ийм тодотголыг Монголчуудад хаяглах болсон. Хятад улсын хувьд улс төрийн харьцаанд цав суусан гэдгийг Монголчуудад мэдрүүлж эхэлсэн. Монголчуудад урд хөршөөсөө хамааралгүй гэдгээ харуулж, бадар барихаар дэлхий ертөнцөөр хэсэж явна. Сангийн сайд, Чойжилсүрэн, Нямбаатар, Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүдэд Японы зүгээс "Та нар дүрэмгүй тоглолтоо зогсоо. Амласнаа ажил хэрэг болгож сур" гэх сануулгыг зөөлхөн хэлсэн. Тэгвэл, ОХУ-д хийсэн УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр ч, - Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт манай Засгийн газар, яамд, бизнесийн түвшинд бий болсон. Танай нам Засгийн эрх барьж байгаа энэ үедээ алдаагаа засч залруулан, уламжлалт нөхөрсөг сайн хөршийн харьцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой. Танд найдаж байна хэмээн Төрийн думын төмөр хатагтай, В.И.Матвиенко нэг талаар аминчлан, нөгөө талаар сургалаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zojin:Манай телеелегчид уулзах цагаасаа 15 минут хоцорч ирсэн ажээ гхдээ 3 уулхнаа М орчуулагч бусад олон арван дагуулууд нь бас 30 минут хоцорч ирж протокол зерчин хэлэлцээрийн дундуур оррж суун ул хундлэл узуулсэн бн 2016-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?