ЭРХ БАРИГЧИД АРД ИРГЭДЭЭСЭЭ БОЛГООМЖИЛЖ БАЙНА

2016-12-21  

Монголын эдийн засаг, санхүүгийн байдал нэгэнт хүндэрчээ. Түүнийг нуух шаардлагагүй болсон байна. Эрх баригчид сандралдан тал тал тийшээ мөнгөний эрэлд мордоцгоосон. Голдуу л "Монголчууд та нар худалч, ажил хэрэгч биш, амласандаа хүрдэггүй, муридаг, хариуцлагагүй" гэсэн таагүй, гэхдээ үнэн үгийг гадаад ертөнцөөс чихээ халууцталаа сонсож явна. Энэ бол Монголын төр, засаг буюу, улс төрчдөд хандаж хэлсэн үг. Ялангуяа хоёр хөрш ийм үг хэлэхийн зэрэгцээ, сануулга ч өглөө.

Гуравдахь хөрш гэдэг япончууд ч гэсэн тэссэнгүй. Эх орондоо үлдсэн хэсэг нь, санхүүгийн байдал хэвийн байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна. Тэд болгоомжилж байна. Юунаас вэ, тэгвэл. Олныг хамарсан үймээн самуун дэгдэх бий гэдгээс ихээхэн болгоомжилж, аль болох ард иргэдийг тайвшруулах амь тариаг хийж байх шиг санагдах болов.

Гэвч, Ч.Улаан, Б.Жаргалсайхан, Баярхүү нарын эдийн засагчид монголын санхүүгийн систем нурж эхэлснийг, цаг алдаж болохгүйг сануулсаар байна. Улс орон нь өрөнд баригдаж, ард иргэд ядуусын эгнээнд олноороо гулсан унаж, өлмөн зэлмэн амьдралтай золгосон нь факт.

Тэгтэл, С.Баярцогтоос өгсүүлээд сая сая ам.доллараа мартаж орхидог улс төрчид санасандаа хүрч, сарвайснаа авсаар байгаа нь нийгмийн дургүйцлийг улам өдөөлөө. Баярцогтоос болоод, Эрдэнэтийн 49%-ийг "дээрэмдсэн" улс төрчдийн баг ч ихээхэн болгоомжилж, Эрдэнэтийн 49%-ийг авснаас хойш Эрдэнэт Үйлдвэр шилэн болсон тухай улиг болсон үлгэрээ давтаж эхэллээ.

Эрх баригчид, бүлэглэл ихээхэн болгоомжилж байна. Тэд улс орны эдийн засгийг өөд нь татах, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд тэгтлээ санаа зовохгүй байгаа хэрнээ ганцхан зүйлд санаа зовох маягтай. Тэд тайван байхыг, тэднийг тайван байлгахыг хүсэж байна. Эрх баригчид, эрх мэдэлтнүүд ганцхан зүйлээс болгоомжилдог. Тэр бол ард түмэн. Солонгосын ард иргэд шиг шударга үнэний төлөө хүчээ, дуу хоолойгоо нэгтгэх вий гэдгээс чичирч эхэлжээ. Үүн дээр нь С.Баярцогтын Монгол улсаасаа баян болсон мэдээлэл дайран дээр давс асгах шиг болжээ. Монгол орон маань баян, ядуугийн туйлд хүрчээ. Хоёр нутагтан, торго, долларт хөлбөрөгч цөөхөн баячууд, эх орондоо гуйлгачин болтлоо хөдөлмөрлөсөн ард олон гэсэн хоёр ангид хуваагджээ. Ард иргэд насаараа хөдөлмөрлөөд ядуурсаар байхад, юу ч хийгээгүй, юу ч бүтээгээгүй Баярцогттонгууд хөлжээ. Ийм нийгмийг монголчууд хүсээ гэж үү..

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Лантуу гуай нь байнаа:Даварсан дарга нарт даруулга хэрэгтэй 2016-12-21
Нэг л биш ээ:шударга байцгаая гэдэг Элбэг 49 -ын шуугиан эхэлснээс хойш таг чиг. Түүний зохиосон АСЕМ-ын "но" эхнээсээ илэрч эхлэв. АСЕМ-ын орнуудын өгсөн мебель, тавилгуудыг хамууд нь хойд зусландаа аваачаад тавьчихсан, ажлуулсан жолооч нарын мөнгийг муричихсан,ГХЯ-ны 95 айлын орон сууцыг хамаатан саднаар орц орцоор нь хуваагаад авчихсан гэх мэт ерөнхийлөгчийн ойрынхонтой холбоотой таагүй мэдээ өдөр бүр дэлгэгдсээр...... 2016-12-21
Жирийн ард:Ард түмнийг манкурт болгох төлөвлөгөөгөө 20 гаруй жил хэрэгжүүллээ энэ 2 нам. Гэвч хэзээ нэг өдөр бүх зүйл орвонгоороо эргэнэ гэдгийг эд мэдэж байгаа тул ингэж айж, хамаг хөрөнгөө гадагш гаргаж, өөрөө төдийгүй үр хүүхдүүддээ өөр улсын иргэншил авч, зугтахад бэлдэж байгаа юм. 2016-12-22
zochin :Ard tvmen bosoh heregtei mongol svvrj bna shdee heden tomchuud ni hamag yum aa huvaaj ideed Duuslaa vnheer 2016-12-24
****:bayar bayartsogt saihanbileg elbegdorj terguutniig ehnii eeljind tsaazal uunees ooor arga baihgui baih avaas mongol ulsiig mohsond toots 2016-12-24
ганаа:Үүнмйг уншиж байгаа хүн болгон хэзээ ч битгий мартаарай Бидний Монголчууд энэ 2 намаас төрийг салгаж авах л болно Үүнд сонгууль жагсаал хэрэг байхгүй ээ Монголчууд нэгдээд босход л болно Босох цаг үе тун ойртож байгаа Хэн нь ч хичнээн ч эсэргүүцсэн эгэл ардынхаа төлөө амиа золиход бэлэн шүү хэлээд яриад ардын үгийг авахгүй байгаа нөхдөд арай өр хэлбэрээр ойлгуулах гээд үзнэ дээ 2016-12-24
nyambayar:bid teneg bish hudluh tsag bolson 2016-12-25
76:76 baihdaa yahav de 3n saya hund tomdtson too. 2 namiin bodlogo ni ard tumniihee eleg doog bolchihson amitad. ARD tumen bosoh heregtei gdgiig demjij baina ... 2016-12-26
enkhee :Bayartsogtoo chi OFISHER dansand martsan mongoo buruu garaar hulgailj avsan uchraas Mongol ulsd odii hurtelee amidarsanii huchind Mongoldoo hulgaisan mongoo handuv orgovol deer bh. 2017-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?