АВТОМАТ ТОГЛООМЫН ЭЗДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

2016-12-21  

Одоогоор Улаанбаатар хотод 25 тоглоомын газар ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд энэ сарын 14-28-ны өдрүүдэд шалгалт хийсэн бөгөөд зөвшөөрөгдсөнөөс өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн байна.  Автомат тоглоомын газруудын зөвшөөрлийг жил гаруйн өмнө Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Б.Батцэнгэл олгосон байдаг.  Харин зөвшөөрөл ёсоор бол дээрх газрууд кино театруудын доор байрладаг шиг автомат тоглоомын газар ажиллуулах ёстой боловч мөрийтэй тоглуулж байсан  нь шалгалтаар илэрч, 16 автомат тоглоомын төвийн эздэд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Хууль бусаар автомат тоглоомын газар ажиллуулж байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйл ангид заасны дагуу ААН-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг юм байна. 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?