ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-21  

Монголын хамгийн анхны мега нарны станц үйлдвэрлэсэн цахилгаанаа анх удаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлж эхэллээ.

Засгийн газраас 12 аймагт төсөвлөсөн 1,1 тэрбум төгрөгийг малчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зориулна.

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, анхны таван яам байгуулагдсаны түүхт 105 жилийн ой тохойж байна.

Шинэ жилийн баярыг угтаж хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийж байна.

Оны эхний саруудад цас их хэмжээгээр орж, томоохон голуудын сав газраар 37-48 хэм хүрч хүйтэрнэ.

Интернэт банкны үйлчилгээ авах боломжтой нэг сая орчим иргэний 430 мянга нь идэвхтэй хэрэглэгч бөгөөд III улирлын байдлаар 4,7 их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ.

Мал тооллогын дүнгээр нийт тоологдсон малын 98,2 хувийг амины мал эзэлжээ.

Нийслэлийн Багануур дүүргийнхэн мал тооллогын үеэр GPS төхөөрөмж ашиглан, малчдын нутаглаж байгаа газрыг тэмдэглэж, мэдээллийн сан бүрдүүлжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан 2011 оноос эхлэн хийсэн судалгаагаараа ирвэс дөрвөн зулзага төрүүлдгийг баталлаа.

Элэгний эмийн хөнгөлөлтийн нөхөн олговор энэ сарын 25-нд дуусгавар болно. “Харвони” болон “Хепсинат ЛП” эмийг уусан хүмүүс баримтаа үзүүлээд хөнгөлөлтөө авах юм.

Манай улс жилд нэг тэрбум ам.доллартай тэнцэх 1,4 сая тонн шатахуун хэрэглэдэг байна.

Дундговь аймгийн Баянжаргалан суманд хонины цэцэг өвчин гарсан тул энэ сарын 8, Дэрэн, Эрдэнэдалайд 18-наас хөл хорио тогтоожээ. Энэ өвчин өөр төрлийн мал, амьтанд халддаггүй, хүнийг өвчлүүдэггүй ч эмчлэх боломжгүй юм.

Улсын хэмжээнд энэ онд 3523 удаа ахуйн гал түймэр гарч, 50 хүн амиа алдсаны 16 нь бага насны хүүхэд байна.

Энэ сарын 16-нд БЗД-ийн нутаг, Төр хурахын аманд ургаа мод хөрөөдөж, зөөж байсныг саатуулжээ.

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс олон тооны гар утсыг татвар төлөхөөс зайлсхийн нууцаар хил давуулсныг илрүүлжээ.

МҮИС-ийн багш нар ирэх сарын 10-18-нд Хэнтийн нурууны тайгад орших Хагийн Хар нуур руу явган аялал хийнэ.

Ачааны вагоны үйлдвэр ашиглалтад орсноор 450 гаруй ажлын байр шинээр бий болж, нэг вагоныг 65-70 мянган ам.доллараар эцсийн хэрэглэгчид нийлүүлнэ.

Сэхэ-Шивээхүрэнгийн боомтоор энэ оны 11-рд 10,58 сая тонн нүүрсийг Монголоос Хятадад экспортолжээ.

Улсын хэмжээнд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд нийт 87,9 мянган иргэн хамрагджээ.

БНХАУ-ын Хюнан мужийн Жанцзяцзе ууланд 4 сая ам.доллараар 100 хувийн шилээр бүтээсэн үл үзэгдэгч, шилэн гүүр ашиглалтад оруулжээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?