АСЕМД АЖИЛЛАСАН 50 ЖОЛООЧ ЦАЛИНГАА АВААГҮЙ БАЙНА

2016-12-21  

Энэ оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо болсон энэхүү уулзалтын зочдод үйлчилсэн жолооч нар өнөөдрийг хүртэл цалин хөлсөө авч чадахгүй байна.  Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ хийж тухайн үед ажилласан 50 жолооч өдийг хүртэл мөнгөө аваагүй байгаа юм байна.

АСЕМ-д ажилласан жолооч нарыг Авто тээврийн үндэсний төвөөс Жуух бичгээр шагнасан байна.

Харин жолооч нар өнөөдөр Жуух бичиг бус ажлын хөлсөө авмаар байгаагаа хэлж байлаа. Учир нь Жуух бичгээр талхны мөнгө, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй учраас он гарахаас энэ асуудлыг шийдэхэд анхаарч өгөхийг ерөнхийлөгчөөс хүссэн юм.

Тухайн үед сургалтнд хамрагдсан жолооч нарт өгсөн гэрчилгээ

АСЕМ-ийн жолооч нартай тухайн үед хийсэн хамтран ажиллах гэрээ

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?