ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗАМААР ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛНА

2016-12-21  

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Хуулийн төсөлд :

-  Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих

-  Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болох гэр бүлийн боловсрол олгох

-  Хүүхдийн төлөө эцэг, эх, асран хамгаалагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцэг, эх салсны дараа хүлээх үүрэг, хариуцлагыг хэвээр байлгах

-  Хүүхдийн өмчлөх эрхийг хуульчлах

-  Хүүхдийн тэтгэлэг заавал төлөгддөг нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлэг гаргуулах

-  Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудал журмаар зохицуулагдаж байгааг өөрчилж хуульчлах, үрчилсний дараах хяналтыг бий болгохоор төлөвлөжээ.

Хууль батлагдсанаар гэр бүлийг дэмжих төрийн бодлого, гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо бий болж, гэр бүл бат бэх байж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Би хөдөөний хүн:Өнөөдөр эцэг эхийг нь ажилтай болгож, хүүхэд бүрийг (бүдүүлгээр) асран хүмүүжүүлэх газар буюу цэцэрлэг, сургуульд хамруулахгүйгээр (тэнэгээр соц нийгэмд очихгүйгээр) энэ асуудлыг хэзээч шийдэж чадахгүй соц нийгэм чинь тэнэг нийгэм байгаагүй юм шүү. Хэрвээ тэнэглэх гэж байгаа бол Скандиновын хойгийн орнуудын жишгийг ав. Щвейцарийн социализмыг ав. Өнөөдөр 40 хувийн татвар аваад хангалттай хэмжээний цалин өгөөд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгосон жишээг дагаж чадахгүй зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллаж мөнгө жаргалаа хөөсөн луйварчдаас салж байж Жинхэнэ соц нийгэм чинь бий болно малуудаа. 2016-12-22
Би хөдөөний хүн:Иймхэн юм мэдэхгүй солиордог тэнэгүүдээр удирдуулсан бид хэзээ утгаа олсон цагт нэг хүн шиг амьдарна. 2016-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?