ХУЛГАЙН ХЭРЭГТ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ ИРЖЭЭ

2016-12-22  

Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 21-ний өдрөөс 12-р сарын 22-ны өдрийн хооронд иргэд, байгууллагаас  нийт 2420 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 52, зөрчлийн 1442, согтуугийн 539, зам тээврийн ослын 387, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эдгээр 54 үйлдэл дийлэнх нь хулгай болон дээрмийн хэрэг зонхилсон байна.

Сүүлийн үед дээрмийн хэрэг болон хулгайн гэмт хэрэг буурахгүй өсөх хандлагатай байна. Гэмт хэрэг хийж байгаа насны байдлыг харж үзвэл ихэнх ид хийж бүтээх насны залуус байгаа нь харамсалтай. Тэд хулгай хийсэн шалтгаанаа тайлбарлахдаа ар гэрийн амьдрал хүнд, ажлын байр байхгүй, зарим нь бүр хулгай хийхээс өөр арга алга хэмээн ярьж байх юм. 

Хулгайд эд зүйлээ алдсан иргэд цагдаад хандаж бүртгүүлдэг ч ихэнх нь хохирлоо барагдуулж чадалгүй буцдаг байна. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг хамаг цаг зав, эд хөрөнгөөрөө хохирдог. Цагдаагийн байгууллага хулгайч нартай тэмцдэг ч манай улсын хууль тогтоомж хулгайн гэмт хэрэгт оногдуулах шийтгэл хэт зөөлдсөнөөс хулгайч  нарыг өөгшүүлж байна. Иймээс төр үүнийг анхааралдаа авч хатуухан хариуцлага тооцох цаг болжээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
otgonbayar:Ene bol cever ajilguideltei holbootoi Ene yvaigui yrgacngui yls turcnittei holbootoi 2016-12-22
ariuka:yagad huil gj huil zangarlaa ged bolih asuudal bish harinch ulam tsashilnuu gehees nashlahgvi yma adguuulj anhaaral gvi ywsnaas l ter sh de huil huli geel baidag emegtei hvmvvs n er nohroo ter muuhai gazart oruulzaaaz hvvhde tewreel hozorz bna sh de 2016-12-22
ariuka:yagad huil gj huil zangarlaa ged bolih asuudal bish harinch ulam tsashilnuu gehees nashlahgvi yma adguuulj anhaaral gvi ywsnaas l ter sh de huil huli geel baidag emegtei hvmvvs n er nohroo ter muuhai gazart oruulzaaaz hvvhde tewreel hozorz bna sh de 2016-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?