Улсын хэмжээнд 2016 оны 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан тоо баримт байна.
Эдгээрийн дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна. Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм.
Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа гэж хэллээ. Иймээс иргэд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг салбарынхан уриаллаа.
Нийт 4658 тээврийн хэрэгсэл шалгаж, 482 зөрчил илрүүлсэнэээс 83 тээврийн хэрэгслийг техник хяналтын үзлэгт хамруулан 142 зөрчилд торгууль шийтгэлийн болон зөвлөн туслах арга хэмжээ авч ажилласан байна Хууль бус тээвэрлэлтийн талаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар тэд хэлэхдээ
Ц.ХИШГЭЭ