ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-22  

ЦССҮТ-д нэвтрүүлж буй шинэ технологиор ховор бүлгийн цусыг таваас арван жил нөөцлөх боломжтой болжээ.

Монголын хөрөнгийн бирж 61,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж түүхэн дээд түвшиндээ хүрчээ.

“Гудамж” төсөл хэрэгжиж дуусч байгаа ч төслийг татан буулгаж “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөлд шилжүүлэн үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр боллоо.

ЭМД-ын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс  ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоолоо.

БХЯ-ны Цэргийн төв эмнэлэгт 50 ор бүхий хүүхдийн тусгай тасгийг 2017 оны 1 сарын 1-нээс түр нээн ажиллуулахаар боллоо.

 “Болор цом” яруу найргийн наадам 34 дэх жилдээ Дорнод аймгийн Чойбалсан хотод 1-р сарын 28-нд болно.

Норвеги улсад болох Мөсөн урлалын фестивальд оролцохоор Мэргэжлийн морин хуур урлаач С.Баярсүрэн, түүний хүү Б.Цолмон, “Талын Монгол” хамтлагийн уран бүтээлчид хамтран мөсөөр морин хуур урлажээ.

ЭМД-аа цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр болжээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталжээ.

“Prius” машинтай залуусын "Приус эко кар" клубын залуус сайн дураараа Залуус 25 дугаар эмийн сангийн уулзвараас Модны 2-ын дунд замын уулзвар, хоорондох хэсгийг 21.00 цагт цэвэрлэнэ.

Монголд ирсэн Индонезийн 5 гэрэл зурагчин удахгүй Жакарта хотод “Монголын сайхан орноор” үзэсгэлэн нээнэ.

Канадын эрдэмтэд хоёр тэрбум жилийн настай ус илрүүлжээ.Өмнө нь 2013 онд Онтиарио хотын Кидд Майнаас 1,5 тэрбум настай ус олж байв.

Эрдэмтэд 3,7 сая жилийн өмнө амьдарч байсан эртний хүний таван мөр илрүүлжээ.165 см өндөртэй бичин хүний мөр Дорнод Африкийн Этиопоос илрүүлсэн 3,2 сая жилийн настай Люси хэмээх эртний бичин хүнээс хагас метр өндөр гэнэ.

Улсын филармонийхан шинэ жилийн хамгийн том тоглолтоо энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд хийнэ.

Алла Пугачёваг Оросын Ардын жүжигчин цолоор шагнажээ.

Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хуулийн дагуу хариуцлага тооцно

 

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?