МӨНГӨ ОЛОХ ЭЦСИЙН ГОРЬДЛОГО БУЛАНГИЙН ОРНУУД

2016-12-23  

М.Энхболд даргыг дагаж биш, дагуулан бадар гуйхаар булангийн орныг зорьсон хүн бол Д.Оюунхорол.

Д.Оюунхорол Байгаль орчны сайдаас салахаа больсон. Тэр 4 жилийн хугацаанд 2 дахь удаагаа Байгаль орчны сайдаар томилогдлоо. Энэ бол түүнийг сонирхож, хүсэж авсан албан тушаал. Байгаль орчны Яам, Байгаль орчны сайд Д.Оюунхорол болон (арабын) булангийн оронтой онцгой харьцаа бий болсон тухай мэдээлэл аль хэдийнээ ил болсон.

Булангийн орноос Монголын төрд, байгаль орчны чиглэлээр хэдэн арван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, тэр нь төрийн мэдлээс гадуур явж байгаа тухай асуудлыг бие даасан хуульчид хууль хяналтын байгууллагад танилцуулсан байдаг. Энэ хэрэг хаашаа эргэснийг хэлж мэдэх хүн байдаггүй. Хууль, хүчнийхэн ч "сонирхдоггүй".

Д.Оюунхоролын хувьд энэ намар гэхэд л булангийн орноор ойр ойрхон зорчсон. Түүний ивээл дор, нийслэлийн 10 гаруй сэтгүүлч бүх зардлаа даалган нь булангийн орноор зочилсон. Юу тодорхой байна гэхээр, Булангийн оронд их мөнгө байна. Монгол оронд хязгааргүй уудам газар нутаг, тэдний сонирхдог шонхор шувуу байна. Байгаль орчны сайдын мэдэлд, Богд уулын сав газар тэр чигтээ байна. Энд л нэг нууц байна гэж хардах сэтгүүлчид бий болжээ. Ямар ч гэсэн Оюунхорол өөрийн нөлөөгөө үзүүлэхээр УИХ-ын даргын айлчлалыг булангийн орон луу хандууллаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?