Г.МӨНХБАЯР САЙД ТӨР НЬ ХУВИЙН БИЗНЕСТЭЙГЭЭ ӨРСӨЛДДӨГИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2016-12-23  

Барилгын салбар хэт өндөр ашиг өгч байсан тул толгойтой бүхэн нь барилга руу хошуурсан. Банкны салбарын гол ашгийг ч барилгын салбар тодорхойлж байсан гэж санхүүгийн мэргэжилтнүүд хэлдэг.

Хууль эрх зүйг ч энэ чиглэл рүү хандуулж, ипотекийн зээл гэгчийг гаргаж ирсэн. Сүүлдээ төр хүртэл ТОСК буюу төрийн оролцоо бүхий Төрийн Орон Сууцны Корпораци гэдгийг байгуулж, барилгын салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөөнд орсон. ТОСК төрийн дэмжлэг авч ажилласан ч, мөн л алдагдалтай ажилласан гэх тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Барилгын салбарын авсан зээл, чанаргүй зээлийн хэмжээ нь хэтэрч, банкны салбараа ч татаж унагахад хүрсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Ард иргэд ч, ажлаа алдсан, ажил эрхэлсэн ч орлого хумигдсан тул Ипотекийн зээлийн хүүгээ төлөх асуудал хүндэрч байгаа нь төрийн оролцоог шаардаж эхэлжээ. Эхний удаад, барилгын салбарын хөгжлийг эрүүлжүүлэх үүднээс, төр хувийн хэвшилтэй өрсөллдөг буруу жишгийг халах болсноо Барилга Хот Байгуулалтын сайд Г.Мөнхбаяр олон нийтэд дуулгалаа.

ТОСК бол оршин тогтноно, гэхдээ барилга барихгүй, харин барилга түрээслэх ажлыг хариуцах болохыг Г.Мөнхбаяр тодотголоо.

 

 

 

Д.АРИУНБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ene neg ajlaa medehgui erguu showchin bnaa. TOSK ugaasaa barilga baridaggui. Dandaa huviin hevshileer bariuldag. Mon harin ch barilgiin m2-iin uniig baij boloh hamgiin baga tuvshind ni barij boldogiig haruuldag tiim baiguul****. Mon zoriltot bulgiin irgedee oron suutsjuulah bodlogiig heregjuuldeg. Ajlaa sudal daraa ni showgaa hii. 2016-12-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?