ЭЦЭГ ЭХЧҮҮД ТӨРӨӨС ХҮҮХДИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НЭХЭМЖИЛНЭ

2016-12-23  

Жил бүр утаанаас шалтгаалж 40 мянга гаруй хүүхэд ханиад хүрч, хатгаа тусдгаас болж, мөн эдгээрийг бууруулахын тулд төр засаг дорвитой алхам хийхгүй байгаагаас болж утааны эсрэг ээж, аавууд нэгдэн, жагсахаар болсон.

Тэд зөвхөн жагсаал зохион байгуулаад зогсохгүй, төрөөс хүүхдийнхээ эмчилгээний зардал болон, алдсан орлогоо нэхэмжилнэ гэлээ. Учир нь утааны асуудлаас болж эцэг эхчүүд ажлаа хийж чадахгүй, хүүхдээ эмнэлэгт сахиж байгаа. Санхүүгийн орлого орохгүйн зэрэгцээ, эм тарианы мөнгөнд бүхнээ зориулсаар, бусад хүүхдүүдээ идэх хоолгүй хонуулж байна гэдгээ хэлэв. Иймд хатгаагаар өвдсөн гэр бүлүүдийг эмчилгээний зардалд зарцуулсан санхүүгийн баримтаа цуглуулахыг уриалсан юм.

Гэхдээ энэ нь зөвхөн эд хөрөнгийн хохирол бөгөөд тэд сэтгэл санааны хохирлоо ч төлүүлэхийг шаардах аж. Энэ жил 0-1 настай 505 хүүхэд энэ өвчнөөс болж нас барж байгаа нь хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж буй асуудал гэж үзэн эцэг эхчүүд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?