НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2016-12-24  

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тухайн ондоо сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах ёслолыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Улаанбаатар чууулгын их танхимд боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн 617 хүүхэд шалгаруулалтад өрсөлдсөнөөс 45 нь шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшжээ. Шалгарсан 45 хүүхдээс шилдгийн шилдэг хүүхдийг “Манлайлагч”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Тамирчин”, “Авьяаслаг” гэсэн таван номинациар шалгаруулж тодруулсан байна.
 

  • Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Ариунбаяр шилдгийн шилдэг “Манлайлагч”,
     
  • Сонгинохайрхан дүүргийн “ИЦ” 2-р бага сургуулийн 5д ангийн сурагч Ц.Тэмүүлэн шилдгийн шилдэг “Оюунлаг”,
     
  • Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Г.Энхсувд шилдгийн шилдэг “Тамирчин”,
     
  • Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч З.Чингис шилдгийн шилдэг “Бүтээлч”,
     
  • Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Эмүжин шилдгийн шилдэг “Авьяаслаг” хүүхдээр тус тус шалгарлаа.

Шилдэг хүүхэд шалгаруулах баярын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж нийлэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?