ТАМИРЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

2016-12-24  

Сүүлийн үед тамирчид сайн үйлсийн аянд нэгдэж идэвхтэй оролцох болсон. “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газраар үйлчлүүлж буй хүмүүст МУГТ Т.Үйтүмэн, Улсын харцага Б.Одгэрэл, Улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн заан С.Очирбат нарын тамирчид гарын бэлэг гардуулсан байна.

“Бүх л хүн сайхан амьдрах ёстой” гэсэн уриатай энэ ажлыг дэмжиж МҮОНТ болон C1 телевизийн спортын сэтгүүлчид хамтарч оролцсон юм. МУГТ Т.Үйтүмэн “Өнөөдөр энэ үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Энэ асрамжийн газраар үйлчлүүлж буй иргэд ийм тав тухтай суугааг нь харахад сайхан байна. Иргэддээ эрүүл энхийг хүсье” гэж ярьсан юм.

“Ачлалт хүүхдүүд” асрамжийн газрыг эхнэр нөхөр санаачиж байгуулсан бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс үйлчлүүлдэг аж.

Мөн энэ өдөр Монгол улсын аварга Ч.Санжаадамба эхнэр Б.Солонгын хамт цэцэрлэгийн насны 140-өөд хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж өгсөн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?