ЭРХ БАРИГЧДЫН ИНГЭТЛЭЭ УЛАЙРЧ БАЙГААГИЙН ЦААНА ТАВАНТОЛГОЙ БАЙНА УУ?

2016-12-26  

“...Монголын ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ла­мын айлч­лалд гүнээ ха­рам­­саж буйгаа илэр­хий­лээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө. Далайн ла­мын айлчлал нь хоёр ул­сын харилцаанд сөргөөр нө­лөөлж байгаа тухай Ц.Мөнх-Оргил до­тоодын мэдээл­лийн хэ­рэгс­лүүддээ ярь­жээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг сайж­руулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүт­гэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөр­дөн, Төвдийг Хятадаас тус­гаар бус гэдгийг хүлээн зөв­шөө­рөхөө мэдэгдсэн байна”.

Энэ бол сүүлийн хэд  хоногт Монгол Улсын олон улсын анхаарлыг татсан үйл явдлуудын талаар БНХАУ хэвлэлд бичсэн мэдээлэл. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “...Одоогоос хоёр долоо хоногийн өмнө миний бие УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, МАН-ын нэг төлөөлөл гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй айлчлах үеэрээ БНХАУ-ын Коммунист намын Гадаад хэргийн дэд сайд, Засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд нартай уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг хүргэж өгсөн. Захидлын гол агуулга нь хоёр орны харилцааг ойрын хугацаанд хэрхэн сайжруулж болох вэ гэдэг асуудлыг хөндөж гурван үндсэн зарчмыг томъёолсон. Хятадын зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага тун тодорхой. “Далай лам салан тусгаарлах бодлого баримталдаг. Гэтэл Монгол Улсын төр засаг Далай ламыг нутагтаа хүлээж авсан нь Хятадын эсрэг үзэл санааг дэмжиж байна гэсэн үг. Тиймээс бид танай улстай ямар нэг байдлаар харьцаагаа сайжруулахад хүнд байна” гэж хэлж байсан.

Бидний өгүүлсэн захианаас хойш харилцаа нааштайгаар эргэх хандлага байгаа” гэсэн тайлбарыг хийсэн байдаг.

Үнэн хэрэгтээ эрх баригчдын энэ үйлдлийг олон нийт сайшаахгүй байгаа. Харин төр, засгийн зүгээс ямар нэг тайлбаргүй байна. Уг нь энэ бүхнээс ичээд ч гэсэн эвтэйхэн тайлбарыг ард түмэндээ хийх ёстой байв. Ард түмнээ боддогүй юм бол дэлхийн шившиг болгосон ӨАБНУ-ын шог зураач Жонатан Шапирогийн зургийг хараад ямар нэг мэдэгдэл хийх ёстой баймаар. Гэвч тэгсэнгүй.

Олон нийтийн, учир мэдэх хүмүүсийн, улс төрийн хүрээнийхний хийж буй дүгнэлтээр энэ бүхний ард Тавантолгойн ордын асуудал байна хэмээн хардаж байна. Ингэх ч үндэслэл байгаа ажээ. Сүүлийн үед олон нийтэд ил болсон тус орд газрын 49 хувийг ашиглуулах гэрээ Монгол Улсад ашиггүй болохыг тодорхойлсон TTJV компанийн захидал,  ордын 51 хувийг эзэмших нь тодорхой болсон гэх Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөн­хий нөхцөл хэмээх барим­туудын талаар эрх баригчид ганц ч үг дуугарахгүй байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэж магадгүй болоод байгаа аж. Хэлэлцэх асуудлын жагсаалтын “Бусад” хэмээх хэсэгт оруулсан тухай эх сурвалж хэлж байна. Түүнчлэн зарим хуулийн зохицуулалтыг ашиглан Тавантолгойн ордын төслийн компанийг шалгаруулах, үүнтэй холбоотой гэрээ, санамж бичгийн асуудлыг УИХ-аар оруулалгүй шийдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл байгаа юм. Үгүй юм гэхэд ирэх лхагва гариг буюу 28-ны өдөр УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж, тэр хурлаар Тавантолгойтой холбоотой чухал асуудлыг нэгмөр болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ бүхнээс үзэхэд дээр хэлсэнчлэн эрх баригчид, тэр дундаа нэр бүхий албан тушаалтан, эрх мэдэлтнүүд Тавантолгойн ордын гэрээг ямар нэг аргаар “хөдөлгөх”-өөр улайран зүтгэж байж магадгүй ажээ. Хэдхэн хоногийн дараа энэ бүхэн тодорхой болно.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тавантолгойг яаралтай хөдөлгөх хэрэгтэй.Дээрх сэтгүүлчэхоргныхоо төлөө зүрх сэтгэлээ чиглүүлээсэй. Битгий ард түмнээ турхиран хуваа л даа. Чи цатгалан бололхоортэгэж байна. Ардтүмэн ядуурч л байна шүү дээ 2016-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?