ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ СОНГООРОЙ

2016-12-26  

Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ үеэр зөвшөөрөлгүй жолооч нар нь хувийн тээврээр зорчигч тээвэрлэх, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг олон зөрчлийг гаргасаар байна. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байна.

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.

 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?