ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ 2 ДАХИН БУУРНА.

2016-12-26  

 Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн салбарын зээлийн хүүг үе шаттай бууруулж, дөрвөн жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс хоёр дахин бага болгох  зорилготой байна.

     УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т макро эдийн засгийн тогтвортой байдал, бодит өсөлтийг дэмжих хүүгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах талаар тодорхой зорилтууд тусгасан байна.

   Өнөөдрийн байдлаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй ББСБ-уудынх 3.3 хувьтай байна.

    ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг гүйцэт хэрэгжүүлснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жилийн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс 2 дахин буурахаар байна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг одоо байгаа түвшинд нь хэвээр үлдээвэл ирэх жилүүдэд зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх хандлагатайг судалгаа харуулж байна.

Банк бус санхүүгийн салбарын олгосон нийт зээл дөрвөн жилийн эцэст 1.7 их наяд болж, арилжааны банкны зээлийн 10-аас илүү хувьтай тэнцэх тооцоо гарч байна. Зээлийн үйлчилгээний зах зээлд ийм хэмжээний байр суурьтай болсноор банк бус санхүүгийн үйл ажиллагааны нийт санхүүгийн салбарт эзлэх нөлөө мэдэгдэхүйц нэмэгдэж, өрсөлдөөн бий болно. Улмаар ББСБ-уудын зээлийн хүү буурах нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах эерэг хөшүүрэг болж чадна.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?