ДӨРВӨН "Х" ЕРӨНХИЙЛӨГЧ АНХ УДАА ХАМТДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2016-12-27  

Монголын дөрвөн ерөнхийлөгч түүхэндээ анх удаа хамтдаа мэндчилгээ дэвшүүллээ. Дүрсийг нь харвал, нэг л албадмал, хиймэл, халуун дулаан уур амьсгал үгүйлэгдсэн, ач холбогдол багатай, ёстой л ПИАР төдий мэндчилгээ болжээ гэж ажиглав. Хэзээ ч нэг дор сууж үзээгүй хүмүүсийг нэгтгэж чадсан нь Ц.Элбэгдоржийн гавьяа юм шиг. Тэр нэгэн уламжлалыг тогтоохыг хүсэв бололтой. Тэр бол жил бүрийн шинэ жилээр хамтдаа мэндчилгээ дэвшүүлж байх уламжлал. Үүнийг тэр бусдадаа биш, өөртөө зориуллаа гэж хэлэх нэгэн ч байна. Яагаад гэвэл, дараа жилийн шинэ жилээр тэр өөрөө байхгүй гэдгээ мэдэрсэн. Тэгэхээр, тэр дараа жилийн шинэ жилээр бусад ерөнхийлөгчтэй зэрэгцэж сууж байгаад Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа юм байна гэж ойлголоо. Мөн цагаан сараар ч, Ц.Элбэгдорж бусадтайгаа хамт мэндчилгээ дэвшүүлж магадгүй. Тэгэж чадвал, түүнд жил жилийн цагаан сараар мэндчилгээ дэвшүүлэх бололцоо нээгдэнэ. Тиймээс энэ удаагийн мэндчилгээ, хэдийгээр авцалдаа муутай байсан ч, Ц.Элбэгдоржийн ирээдүйгээ харж хийсэн ПИАР чанартай нэгэн алхам байлаа гэж дүгнэж болох юм.

Ийнхүү, ХЭЭГҮЙ Очирбат, ХИЙГҮЙ Баганбанди, ХИЙДЭГ Энхбаяр, ХЭЛДЭГ Элбэгдорж нарын шинэ жилийн мэндчилгээ цацагдлаа. Улс орон өрөнд баригдаж, сайн сайхны тухай ганцаараа ярих нь зохимжгүй гэсэн тактик ч байсныг бас үгүйсгэж болохгүй.

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Соож:4 баян эр гарч бн гэж найз маань хэллээ. Би хараад бодлоо. Нээрээ энэ 4 яаж баяжсан юм болоо гэж! 2016-12-27
Дургүй хүрч байна та нарт:Эх орноо гэсэн удирдагч энэ нар дунд алга 2016-12-27
Зочин: Яах гэж мэндчилгээ өгсөнийг нь ойлгосоннүй 2016-12-27
Зочин:Дуртай гарууд 2016-12-27
Зочин: Хэний ч үгэнд орохгүй. 2016-12-27
Зочин:Ард түмний амьдрал доройтсон нь энэ дөрвийн тавьсан бодлогын үр уршиг 2016-12-27
soko:Muu hunii duu changa gegcheer Eebeegiin duu hamgiin changa ni baih shiv dee 2016-12-30
soko:Muu hunii duu changa gegcheer Eebeegiin duu hamgiin changa ni baih shiv dee 2016-12-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?