ИЛРЭХГҮЙ ГЭЖ БАЙСАН С.ЗОРИГИЙН ХАВТАСТ ХЭРГИЙГ 18 ЖИЛИЙН ДАРАА ХААЛАА

2016-12-27  

Сонгуулийн өмнө гэнэт л малчны бэлчээрээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг баривчлан хорьж 8 сар шалгасны эцэст 24-25 жилийн чанга дэглэмд хорих ялаар шийтгэсэн шийдвэрийг шүүхээс гаргалаа.

С.Оюуны зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссэн боловч, шүүх хүлээн авсангүй. Сонгуулийн дараа Э.Бат-Үүлийг хэрэгт холбогдуулан дуудаж байцаалт аван түүнийг сандаргасан. Шүүх хурал эцсийн шийдвэрээ танилцуулснаар, цаашид С.Зоригийн хэрэгт хэн нэгэн улс төрчийг холбох сэжмийг бүрмөсөн тасаллаа гэж ажиглагчид дүгнэлээ.

Харин ял авсан малчдын ар гэрийнхэн эсэргүүцсээр байгаа. Аллага үйлдсэн өдөр тэдгээр малчид мал дээрээсээ холдоогүй гэж баталж буй ч шүүхийнхэн хангалттай нотолгоо гэж үзээгүй бололтой. Ийнхүү 18 жилийн турш улс төрийн тоглоомын томоохон өрөг болж ирсэн С.Зоригийн хэргийн ялыг ЦАмгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын малчин залууст тохлоо гэж ар гэрийнхэн нь эсэргүүцлээ илэрхийллээ. Ямар ч байсан С.Зоригийн дуулиант хэрэг, намуухан хаагдав. Зоригийн ах дүүгийн зүгээс ямар нэгэн байр суурийг огт илэрхийлсэнгүй.

Харин Б.Содномдаржаагийн ээж, "Шударга шүүх гэж үнэхээр байхаа больжээ. Би энэ хэргийг шударга шүүх байх гэж хүлээцтэй хүлээж байсан. Шударга шүүгч байсангүй, шударга төр ч гэж алга болжээ. Ингээд дуусч байгаа юм байна. Аллага болдог гэдэг өдөр, хоногуудад, С.Зоригийг алах байтугай, цаг завгүй өвс хадлан, хашаа хороо гээд өвлийн бэлтгэлээ базаагаад завгүй байсан. Дэндүү гүтгэж байна. Элбэгдоржийн үүргийг шүүгчид биелүүллээ" гэж шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд хандаж гомдлоо барлаа.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Aрай дэндэнэ ээ 2016-12-27
Зочин:Энэ шүүгчдийн нэрийг сайн санах хэрэгтэй. 2016-12-27
Зочин:Нэг өдөр шударга ёс тогтоно шүү, шүүгчид ээ 2016-12-27
Зочин: Энэ ядарсан ард түмнээр тоглож дуусах болоогүй юу 2016-12-27
зочинф:Бүүр ч эсрэгээрээ шүү хөөе. Захиалагчтай юм байна. Захиалагчыг нь тэгж байгааг энэ 3 ****тай нийлээд олчино гэдэг утгаар асуудлыг шийдсэн шүү. Одоо хүссэн үедээ хүссэн хүнээ гөрдөөд далдруулчина аа гэсэн үг. Хэл зөндөө хэлж байгаа. Хүн болгон тэр дундаа улс төрчид 18 жилийн өмнө хаа юу хийж явснаа тогтоогоод нотлох баримтаар хадгалж авхгүй бод цөвүүн цаг амилсан шүү гж. 2016-12-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?