ЭХ ОРОНЧ ШИЙДВЭР ГАРГАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

2016-12-27  

Бид эрчим хүчээ гаднаас авдаг. Шөнийн эрчим хүчээ мөнгийг нь төлсөн хэрнээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй буцаагаад алддаг. Нэгдүгээрт, мөнгө төлсөн, хоёрдугаарт, бүрэн ашиглаж чаддаггүй гэсэн тооцоо нь, давхар алдагдалтай ажиллаж байна гэсэн дүгнэлт юм. Тэгвэл, энэ сул, алдагдаж буй эрчим хүчийг шөнийн цагаар тэглэх шийдвэр гаргасан нь туйлын эх оронч шийдвэр гэж хэлж болох нь. Энэ шийдвэрийг зөвхөн утаанаас салах биш, утааг багасгах, бууруулах төдийгээр хязгаарлан ойлгож болохгүй. Энэ бол ард иргэдийн хөрөнгийг хэмнэх, нэмэгдэл зардлыг нь бууруулах, улмаар үйлдвэрлэлийг дэмжих, үнэ өртгийг нь тогтвортой барих бодлого юм.

Мөн ард иргэдээ дулаан, тухтай орчинд амьдруулах, тэгснээрээ эрүүл мэндийг нь хамгаалах, өөрөөр хэлбэл даарч хөрснөөс улбаалж үүдэх өвчин эмгэгээс үүсэх зардал, тэрчилэн эмнэлгийн ачааллыг хэвийн нөхцөлд хадгалах гээд олон талын ач холбогдол бүхий шийдвэрийг зоригтой гаргалаа. Энэ бол туйлын эх оронч шийдвэр юм.

Өмнө нь яагаад, үе үеийн Засгийн тэргүүнүүд ийм шийдвэрийг гаргаж болоогүй юм бол оо, гэж бодогдоно. Нэг зөв шийдвэр ямар үр дагавартай болохыг Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын шөнийн цахилгааныг тэглэх шийдвэр харууллаа.

 

 

С.БЭЛЭГМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Hahah:Za ene chadkhuu? Yag batalgaatai boloogui yern hetsuu baigaan bishuu hehe. Doojoogui said 2016-12-27
neeren:udahgui udriin tsahilgaan nemegdeed = boloh baih dooo 2016-12-27
Зочин:Энэ хүн чадна гэж бодогдож байна. Энэ бол Энхсайхан биш. 2016-12-27
Зочин: Бодитой шийдвэр гаргасан хүнийг гутаахаа больцгооё 2016-12-27
Хишгээ:Муулмааргүй байна, амьдрөхад хүнд байгаа ч. 2016-12-27
Зочин: Аль болох хэлсэндээ хүрээсэй . 2016-12-27
Зочин: Очсон газар бүртээ ажлаа өөд нь татсан. Одоо улсаа ийм л сэтгэл зүтгэл, тооцоо, алсын хараатай хүмүүст даалгөхад эргэлзэх зүйл алга 2016-12-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?