СОНГИНОХАЙРХАНЫ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2016-12-27  

Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 65-р сургууль өнөөдөр 2016 оны шилдэг сурагчдаа шалгарууллаа. Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн ахлах ангийн болон бага ангийн тус бүр 10 сурагчийг шилдгээр шалгаруулсан байна.  

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хүүхэд багачууд маань хуучин оныхоо амжилтыг дүгнэж, шинэ оныхоо ажлыг ярилцан төлөвлөдөг сайхан уламжлалтай билээ. Нийслэлийн 65-р сургууль өнөөдөр шилдгүүдээ тодруулж байна. Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27-р хорооны дунд ганцхан сургууль байдаг. Энэ тойргоос сонгогдсоны хувьд сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгааг хоёр болгох гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байна. Мөн ирэх жил энэ хэсэгт 240 хүүхдийн цэцэрлэг барихаар нийслэлийн төсөвт суулгуулж өгсөн байгаа” хэмээн хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн захирал Ч.Хишигмаа “2016 оны шилдэг сурагчдаа шалгаруулах ёслолын ажиллагаанд манай тойргоос сонгогдсон НИТХ-ын дарга Ц.Сандуй оролцож сурагч багачуудад маань баяр хүргэж, гарын бэлгээ гардуулсанд талархал илэрхийлье. Энэ жилийн амжилтаа ирэх жилд бид улам ахиулах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?