LAST CHRISTMAS ДУУГ АМИЛУУЛСАН ЖОРЖ МАЙКЛ СҮҮЛЧИЙНХЭЭ CHRISTMAS-ЫГ ТЭМДЭГЛЭЖ ЧАДСАНГҮЙ

2016-12-28  

Английн алдарт хөгжмийн зохиолч, дуучин Жорж Майкл 54 насандаа хорвоог орхилоо. 1980-аад оноос Wham хамтлагийн дуучнаар гарч ирсэн Майкл тун удалгүй ганцаараа дуулах болсон. Түүнийг Last Christmas дуугаар нь дэлхий мэдэх болсон. Тэр энэ сарын 25-ны өдөр гэртээ, ганцаараа нас барсан байдалтай байхыг нь, түүний найз Фаваза олж харсан тухай английн хэвлэлд мэдээллээ. Тэр энэ жилийн Сhristmas-ын зоогоо хамт барихаар төлөвлөсөн байсан аж. Фавазагийн хэлж буйгаар, - Майкл сүүлийн жилүүдэд хар тамхинд гүнзгий орж, өнгөрсөн жил хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн байсан.

Гэвч түүний зүрх ачааллаа дийлэхээ больсон тухай шинжээчид мэдээлэв. Алдарт дуучин, хөгжмийн зохиолч Майклаа дурсан, түүний дууг хамтдаа сонсоё. Уран бүтээлч нь мөнх биш ч, уран бүтээл нь мөнх гэдэг энэ ажээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?