ЦЕГ-ЫН ДАРГААР Ө.ЭНХТӨР ТОМИЛОГДЛОО

2016-12-28  

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр өөр ажилд шилжиж байгаа учраас тус албанаас нь чөлөөлжээ. Түүний оронд Ө.Энхтөрийг томиллоо. Ө.Энхтөр нь УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд хамгийн сүүлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?