БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН БОЛОН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАНА

2016-12-29  

Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 53 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн бол зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал : БГД-ийн нутаг БГД-ийн Онцгой байдлын газрын ШТС-ын зүүн замд H.Santa Fe маркийн авто машины жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хайс мөргөж жолооч 32 настай эрэгтэй Х гэмтээжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор та өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулахаас гадна гэмт хэргийн хохирогч болох, хөлдөж осгох, эд зүйлээ алдах, зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэйг анхааруулъя.

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байгаа тул Замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалт, зохицуулалт хийж ажиллана.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?