ХОСГҮЙ ГИТАРЧИН АЛЕКСАНДР САГАГ ШҮТЭН БИШРЭГЧДИЙН ТОО МОНГОЛД ӨССӨӨР...

2016-12-30  

Хосгүй авьяастай хүмүүс өөрийхээ дур хүслээр амьдрах дуртай. Тэд бусадтай адилхан амьдрахыг хүсдэггүй. Тэр тусмаа уран бүтээлч хүн хэв загварт захирагдах дургүй. Тэд сэтгэлээ л сонсдог. Сэтгэл юу гэж хэлнэ вэ, түүнийгээ л дагадаг. Тийм нэгэн хүний өнөөгийн төлөөлөл бол Оросын иргэн Сага гитарчин гэж бодогдоно.

Татар гаралтай, оросын иргэн Александр Сагагоевын нэр алдар Орос даяар алдаршиж, тэр Оросын нийслэл Москва хотын төвд, хамгийн үнэтэй байр сууцанд амьдарч болох байсан ч, тэр энэ замыг сонгоогүй. Александр Сагагоев хөгжимчин болохоор Москвагийн Консерваторт суралцаж байсан цаг бий. Түүнийг, гитараараа онцгой тоглохыг профессор багш нар нь анзаарсан байдаг. Гайхалтай ур чадвартай түүнд сонгодог хөгжим тоглохыг сургуулийнх нь профессор багш даалгах болсон. Харин тэр, - Би сонгодог хөгжим тоглох гэж энд ирээгүй. Би битлзийг тоглох гэж ирсэн гэж хэлээд сургуулиа орхиод гарсан гэж хөгжмийн зохиолч, түүнийг Монголд амьдрахыг уруу татсан Долгион дурсаж билээ. Тэр шуугиант нийслэл Москваг орхиж, Оросын захын хот Эрхүүд амьдарсан. Эрхүү хотыг сонгосон нь "Маш том" хайр сэтгэлтэй учирч, сэтгэлээ сонсож гаргасан шийдвэр байжээ. Ихэнх "том хайр" бүтэлгүйддэг. Тэр л жамаар болсон. Харин Долгионтой Эрхүү хотод таарч, түүнийг Долгион Монголд урьснаас хойш, Сага гэж алдаршиж буй Орос гитарчин маань Монголыг сонгожээ. Энэ шинэ жилээр Сага гитарчин маань урилга, заллага ихтэй яваа. Түүний тоглолтыг Тотал мюзик компаниас зохиодог "Гитартай үдэш" Шинэ жилийн цэнгүүний үеэр амтархан сонирхлоо. UB jaaz ресторанд болсон тус шинэ жилийн үдэшлэгт Монголын гитарчид ая дуугаа өргөсний дунд Сага онцгойрон ялгарч чадлаа. Түүнийг нэг гитараар тоглож буй хэрнээ, гурван хөгжим зэрэг тоглож буй мэт дуугаргаж чаддаг хосгүй гитарчин гэж Долгион онцоллоо. Тэр бол хурууны стилийг хосгүй эзэмдсэн гэж тэр тодотгож билээ. Түүний тоглолтын нэг хэсгээс нь хүргэе. Шинэ оноо сайхан угтаарай.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?