СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ХОЁР ТАЛЫН АВТОМАШИНЫ УРСГАЛЫГ ТҮР ХААНА

2016-12-31  

Өнөөдөр талбайд болох "Улаанбаатарын мөнгөн үдэш" цэнгүүн 18.00 цагаас эхлэхтэй холбогдуулан Сүхбаатарын талбайн хоёр талын автомашины урсгалыг хааж, цэнгүүнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар Замын цагдаагийн газраас шийдвэрлэжээ.

Замын хөдөлгөөнийг 18.00 цагаас 01.00 цаг хүртэл хаана. Мөн ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад байршуулах боломжтой юм байна. Харин автомашингүй очих иргэдэд нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус үйлчлэх бөгөөд Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.

"Улаанбаатарын мөнгөн үдэш" цэнгүүн

  • 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн эхний хэсэг тоглоно
  • 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
  • 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн хоёр дахь хэсэг тоглоно
  • 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
  • 22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.
  • 23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
  • 23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна
  • 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
  • 00:00-00:10 Ёслолын буудлага хийнэ. Тус тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа аж.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?