ШИНЭ ОНОО ТАЙВАН УГТЖЭЭ

2017-01-02  

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 2,171 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн 68, зөрчлийн 1,278, согтуугийн 524, зам тээврийн ослын 301 мэдээлэл шалгажээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Онц хүнд гэмт хэрэг, зөрчилгүйгээр шинэ оныг тайван угтжээ.

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?