2017 ОНЫ АНХНЫ НАР МАНДЛАА, ХАРИН МОНГОЛЫН ТӨРД ХЭН ГЭЖ НАРАН МАНДАХ БОЛ..?

2017-01-02  

Шинэ он гардгаараа гарч, анхны нар манддагаараа мандлаа. Тэгвэл 2017 оны улс төрийн хамгийн том үйл явдал бол Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль. Монголын 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 8 жилийн хаанчлал дуусч, түүний халааг "шинэ" хүн хүлээн авна. Уламжлал ёсоор 5-р сарын сүүлээр сонгуулиа хийнэ гэж тооцвол, ердөө л 150 хоног хүрэхгүй хугацааны дараа Монголын төрийн шинэ наран мандана.

Ердөө л гуравхан сонголттой. МАН, АН, МАХН гэсэн УИХ-д суудалтай улс төрийн намаас нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ МАХН нэр дэвшүүлэх эрхтэй ч, одоогоор хэр зэрэг идэвхтэй оролцох нь тодорхой бус байгаа. Тиймээс ч, намын дарга Н.Энхбаярын хүсэл сонирхолтой туйлын холбоотой гэдгийг улс төр судлаачид тодотгодог. Гэхдээ МАХН ямар тоглолт хийх байснаас үл хамаарч, гол өрсөлдөөн МАН ба АН-ын нэр дэвшигчдийн хооронд болно гэдгийг үгүйсгэж болохгүй. Шүүгчид шударга биш болсон, хууль хүчнийхэн захиалгаар үйлчилдэг болсон гэдэг шүүмжлэлийг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үлдээсэн сүүдэр гэж тодотгох болсон. Тэгэхээр шударга ёсыг шударгаар тогтоох хүн бэ? гэдгийг иргэд хүсэн хүлээж байна. Энэ тодотгол, шалгуурт дээрх 3 намаас нэр дэвшигчдийн хэн нь илүү нийцэх вэ? гэдэг маш чухал үзүүлэлт болно. Хэдийгээр таахад эрт байгаа ч, МАН-аас нэр дэвшигч илүү шанстай гэж улс төр судлаачид хэлж буйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Гэвч хугацаа байна...

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дүгэрсүрэн:Хүн эрх мэдэлд очихоороо хийе гэснээ хийдэггүй л их сонин байгаам даа. 2017-01-02
davaa: МУ-н ёрөнхийлөгч гэдэг энэ хүчтэй зэвсгийг гартаа барьчихаад итгэл даахгүй хуумгай, өнгөцхөн ажиллаад,эх орон ард түмнээ мартаад худлаа туг бариад давхиад байгаа нь даанч харамсалтай 2017-01-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?