ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ, НАЙЗ НАРАА! БИДНИЙ САЙТ БОЛ ТАНЫ САЙТ

2017-01-02  

Он улирлаа. Шинэ оны эхний өдөртэй золголоо. Та бүхний нэг адил, эргэн харахад, 2016 оныг сошиал ертөнцөд өнгөрүүлснээ анзаарлаа. Телевизээс гараад, Control.mn мэдээллийн сайт ажиллуулаад яг 11 сарыг үджээ. Анх 300 уншигчтай эхэлж байсан сайт маань өдрөөс өдөрт уншигчаа тэлсээр өдөртөө 30000-40000 хандалттай сайт болтлоо өргөжжээ. Сайтын үйл ажиллагаа маань ч тогтож, тогтворжээ.

Цаг үеийн мэдээ мэдээллээс гадна, шинээр нээсэн "Миний ажлын өрөө" булан нь тухайн мэргэжилтний ажил мэргэжлийн онцлог, хувь хүнийх нь зан чанар, түүх намтрыг маш товчхон, гэхдээ сонирхолтой хэлбэрээр өгүүлсэн нь олны анхаарал татсаныг онцлох нь зөв болов уу.

"Тоймч" булан. Мэдээлэхээс гадна, юу болоод байгааг, эргэцүүлэн дүгнэсэн өгүүлэл. Энэ бол Control.mn сайтын нэг тод өнгө байсан. Ингээд яривал, манай цомхон хамт олны хийж бүтээсэн нь арвин ийм нэгэн оныг үджээ. 2017 оныг 2016 оноос ч илүү сайн сайхнаар төсөөлж байна. Сайт маань та нарын дэмжлэгтэйгээр өдий зэрэгт хүрлээ. Хамтарч, дэмжиж ирсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Control.mn мэдээллийн сайт бол Таны сайт. Тиймээс ч шинэ онд "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэсэн уриан дор ажиллах болсноо тодотгоё. Та бүхэн сайтаа бүрэн дүүрэн ашиглаарай. 2017 онд улам олуулаа болно гэдэгт итгэлтэй байна. Шинэ он шинэ амжилт, шинэ ололтыг танд авчрана гэдэгт итгэж байна. Аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, Таны фэйсбүүк найз, CONTROL.MN мэдээллийн сайтыг эрхлэгч, Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?